Сэтгүүлчдийг “холбогдогч”-оор дуудсан цагдаагийн алба хаагчдад сахилгын шийтгэл оногдууллаа

Б.Хонгорзул
2021/06/03

Цахиур.мн сайтын сэтгүүлч Ц.Анхзул, LiveTV.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа нар хамтран “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг бэлтгэн, нийтэлсэн. Нэвтрүүлгийн эхний дугаар цацагдсаны маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байгаа.

Үүнтэй зэрэгцэн тавдугаар сарын 3-ны өдөр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарт холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, “холбогдогч”-оор мэдүүлэг өгөхийг шаардсан. Уг мэдүүлгийг авахаар цагдаагийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ганбат сэтгүүлчдийг дуудан, “холбогдогч”-ийн эрх үүрэг танилцуулан, “танилцсан гээд гарын үсэг зурчих. Тэгээд мэдүүлэг өгөхгүй гэдгээ бичгээр өгч болно” хэмээн удаа дараа шаардсан.
Цагдаагийн хошууч Э.Ганбат нь “УЕПГ-ын прокурор н.Алдархишигийн өгсөн чиглэлийн дагуу холбогчдогчоор мэдүүлэг авна” хэмээсэн учир сэтгүүлчид УЕПГ-т шаардлага хүргүүлсэн бөгөөд тус газраас “Сэтгүүлч нараас гэрчээр мэдүүлэг авах чиглэл өгөөгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн юм.

Тиймээс цагдаагийн хошууч Э.Ганбат нь прокурорын нэр барьж, сэтгүүлч нараас хэрэгт холбогдогчоор мэдүүлэг авахаар оролдсон үйлдлийг нь шалгуулахаар  ЦЕГ-ын Хяналт шалгалт, Дотоод аудитын хэлтэст өргөдөл гаргасныг хянан  шалгаж, хариу ирүүллээ.


Уг хяналт шалгалтаар “Нэр бүхий алба хаагчид цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зөрчсөн байх тул дүнг тус албаны даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ганбат, хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнэ нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан сахилгын шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн болно” хэмээжээ. Хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнийн тухайд өөрийн удирдан ажиллаж буй алба хаагчийнхаа ажилд хяналт тавиагүй шалтгаанаар ийнхүү шийтгэл
хүлээж байгаа аж.

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсгийг тодруулбал “81.4.2.албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” хэмээн заажээ.

Эх сурвалж: Цахиур.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18