​ 400 мянган Британи иргэн гэрээсээ хөөгдөж магадгүй

Н.Мижидмаа
2021/06/02


Их Британид түрээсээ төлөөгүй байр түрээслэгчдийг албадан нүүлгэхийг түр зогсоогоод байснаа цуцлахаар шийдээд байгаа юм байна. Үүнээс болоод байр түрээслэн амьдардаг 400 мянга гаруй британичууд гэрээсээ хөөгдөх эрсдэлтэй тулгараад байгаа тухай буяны ажил эрхэлдэг “Joseph Rowntree Foundation” байгууллагын судалгаа харуулсныг “The Guardian” сонин олон нийтэд хүргэжээ. Энэхүү судалгаанд зааснаар Британийн 450 мянга гаруй өрх түрээсээ төлөлгүй хугацаа хэтрүүлээд байгаагаас 90 мянган өрх нь дөрөв ба түүнээс олон сарын түрээсээ төлөөгүй яваа юм байна.

Одоо Британид  мөрдөгдөж байгаа журам ёсоор дөрвөн сар түрээсээ төлөөгүй оршин суугчдад албадан гаргах талаар мэдүүлэг хүргүүлдэг, үүнээс цөөр сараар түрээсээ төлөөгүй өрхүүдэд түрээсээ төлөх нэг сарын хугацаа авах юм байна. Ийм нөхцөлд Засгийн газар нь түрээслэгчдийн асуудлыг шийдэхэд илүү дэмжлэг үзүүлэх ёстой гэж “Joseph Rowntree Foundation” үзсэн байна. Одоо энэ зорилгоор 180 сая фунт зарцуулж байгааг хангалтгүй гэж үзсэн байна.

Түрээсээ төлөөгүй түрээслэгчийг албадан нүүлгэхийг түр зогсоох тухай заалт нь Англид зургаадугаар сарын 1-нд, Уэлсд зургаадугаар сарын 30-нд, Шотландад есдүгээр сарын 30-нд тус тус хугацаа нь дуусах юм аж.

АНУ-д ч үүнтэй адил нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд албадан нүүлгэхийг түр зогсоох тухай заалт нь зургаадугаар сарын 30-нд хугацаа нь дуусахад сая гаруй хүн гудамжинд гарч магадгүй байдал бий болсон аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 57 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18