​ COVID-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийг 10 сая долларын азын сугалаанд хамруулна

Н.Мижидмаа
2021/06/02

Америкийн Нью-Мексико мужийн удирдлагууд COVID-19 –ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд 10 сая долларын шагналын сантай сугалгаа явуулахаар болсон тухай “ABC News” мэдээлжээ. Мужийн амбан захирагч Мишель Лухан-Гришем энэ тухай “Вакцин хийлгэнэ гэдэг нь өөртөө ч зөв, гэр бүлдээ болон улс орондоо ч зөв юм хийсэн хэрэг. Иймд би вакцинжуулах үндэсний кампанит ажилд бага зэрэг хөөр баясал нэмж байгаадаа баяртай байна” гэжээ.

Энэхүү сугалааны хамгийн том шагнал нь 5 сая доллар байх юм байна. Ялагчийг наймдугаар сард зарлана. Үүнээс гадна мужийн дөрвөн дүүрэг тус бүрд нь 250 мянган долларын үнэ бүхий шагналын эзнийг тодруулах юм байна.

Одоогоор энэ мужийн вакцин хийлгэх эрхтэй хүмүүсийн 55 хувь нь хоёр удаагийн вакцинаа хийлгээд байгаа тул хүмүүсийг идэвхийг сэргээх үүднээс ийм арга хэмжээ авч байгаа юм байна. Сугалааны ачаар хоёр вакцинаа хийлгэсэн хүмүүсийн эзлэх хувийг маш богино хугацаанд 70 болгоно гэж эрх баригчид тооцож байгаа юм байна.

Америкийн бусад мужуудад ч вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн дунд янз бүрийн сугалаа явуулах болсон. Калифорни мужид 116 сая долларын шагналын сантай сугалаанаас тусгайлан 1,5 сая доллар гарган вакцинжуулагдсан хүмүүсийн дунд сугалаа зарласан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 58 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18