ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Оросын нөлөө бүхий бизнесмендээ татгалзах боломжгүй санал тавьжээ

Н.Мижидмаа
2021/06/02

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Омск мужид ажлын айлчлал хийх явцдаа 12 хүүхэдтэй Ситины гэр бүлтэй танилцжээ. Өрхийн тэргүүн Сергей Ситин “Сургутнефтегаз” компанид жолооч хийдэг гэдгийг сонсоод цалин хөлс, компаниас авдаг дэмжлэгийн талаар лавлаж асуужээ. Ситин хариуд нь сардаа ойролцоогоор 100 мянга орчим рублийн цалин авдаг гэсэн байна. Мөн компанийн зүгээс ажилтнуудынхаа хүүхдүүдийг нэгдүгээр ангид ороход бэлэг өгдөг, өөрөө нэг удаа компаниасаа сувилал явах эрхийн бичиг үнэгүй авсан тухайгаа хуучилж.

Ийм хариу сонссон Владимир Путин харин “Владимир Леонидович уг нь тийм ч харамч хүн биш шиг л байдаг, ийм гэр бүлүүдэд шууд дэмжлэг үзүүлж байх ёстой. “Сургутнефтегаз” компаниа шүүгээд үзэг, тэгээд том ч баян ч компани болохоор ийм олон хүүхэдтэй гэр бүлүүдийг шууд дэмждэг баймаар юм” гэжээ.

Владимир Леонидович Богданов нь “Сургутнефтегаз”компанийн эзэн бөгөөд “Форбес” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад 1,9 тэрбум доллартой гэж бүртгүүлсэн нэгэн. Түүний “Сургутнефтегаз” компани нь 2020 онд  өмнөх жилийнхээсээ долоо дахин их орлого олж 742,871 тэрбум рублийн ашигтай ажилласан.

Ерөнхийлөгч Путин ийнхүү харамч биш тэрбумтан эрд хандан татгалзах боломжгүй ийм санал тавьсны дараа ТВ дэлгэцээр Богдановт ахин шууд хандаж тавьсан саналыг нь сонсож таарах болохоор туслах байх гээд Ситины гэр бүлийг ийм олон хүүхэд өсгөж байгаад баярласнаа илэрхийлээд явжээ.

Путин нь үүний өмнө ОХУ-д олон хүүхэдтэй гэр бүлд олгодог дэмжлэгийг нэмэгдүүлэх санал дэвшүлээд байсан юм. Тэрээр “Олон хүүхэдтэй гэр бүл бол Оросын ирээдүйн тулганы чулуу бөгөөд, энэ бол манай улс, үндэстнийг нэг ард түмэн болгон нэгтгэж байдаг хэдэн мянган жилийн түүхийнх нь үргэлжлэл юм” гэж мэдэгдэж байжээ. Иймд одоо харин Путин боссоос татгалзах боломжгүй санал авсан харамч биш тэрбумтан Богданов 12 хүүхэдтэй ажилтынхаа гэр бүлд ямар тусламж үзүүлэхийг Орос даяар сонирхон хүлээж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 57 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18