Афганистанаас 3000 гаруй орчуулагчдыг Их Британи руу цагаачлахыг зөвшөөрөв

Н.Мижидмаа
2021/06/02

Афганистанд Британийн армийн талд орчуулга хийж байсан афгани орчуулагчид болон тэдний ар гэрийн хүмүүсийг Их Британийн нутагт байнга амьдрахаар нүүхийг зөвшөөрсөн тухайгаа тус улсын эрх баригчид мэдэгджээ.

 

Афганистан дах Британийн цэргийн ангиудыг бүрэн гарч дууссаны дараагаар орчуулагчид ба тэдний ар гэрийг Талибан бүлэглэлийн зүгээс янз бүрээр хэлмэгдүүлж магадгүй гэж болгоомжилсны үндсэн дээр ийм шийдвэр гаргаж байгаа юм байна. Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Батлан хамгаалахын сайд Бен Уоллесэнэ талаар ярихдаа “Өрнөдийн улсууд Афганистаныг орхин гарахын хэрээр талибуудын санаатай дайралтын улмаас орчуулагчдын амь насанд учрах аюул өсөн нэмэгдэж байна. Нүүх зөвшөөрөл нь афган орчуулагчдыг Нэгдсэн вант улсад аюулгүй хүрэх боломж олгох юм. Британийн зэвсэгт хүчин, Британийн Засгийн газрыг олон жилийн турш Афганистанд дэмжиж ирсэн хүмүүс шүү дээ” гэжээ.

 

Орчуулагчийн ажилласан жил ба гүйцэтгэсэн үүрэг дээр үндэслэн Их Британи руу нүүх боломж олгож байсан арай эрт үеийн загварын дагуу олон зуун афган орчуулагч Британид суурьшаад байгаа юм байна. Гэтэл ингэж хатуу шүүлтээр шүүвэл дийлэнх афган орчуулагчдын дийлэнх нь нүүх шалгуурыг давж чадахгүй болох нь ойлгомжтой болж. Иймд афган орчуулагчдын албан тушаал эсвэл ажилласан жилийг үл харгалзаж, орчуулга хийж байсан л бол Британи рүү цагаачлах боломж олгосон шинэ хувилбарыг хэрэгжүүлж эхэлсэн нь энэ аж. Батлан хамгаалахын сайдын хэлж байгаагаар энэ шинэ хувилбарын дагуу Их Британи руу 3000 гаруй афганорчуулагч байнга оршин суухаар нүүх болоод байгаа аж. 

 

Афганистан дах өрнөдийн орнуудын цэргийн хүч 2021 оны сүүл гэхэд бүрэн гарч дуусна. Их Британийн хувьд 750 цэргийн албан хаагч нь Афганистанд үлдээд байгаа бөгөөд дийлэнх нь Кабул хотын аюулгүй байдлыг хангах ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 58 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18