Хятадын улс Шинэ Зеланд ба Австралийн Ерөнхий сайдуудад эсэргүүцэл илэрхийлжээ

Н.Мижидмаа
2021/06/02

АНУ-ын зүгээс манай урд хөршийн эсрэг шүүмжилсэн, хориглосон мэдэгдэл хийх нь нэмэгдэхийг дагаад Америкийн найдвартай түнш, үнэнч холбоотон гэгддэг улсууд ч Хятадын эсрэг хатуу ширүүн мэдэгдэл хийх нь олширч байна. Тухайлбал, Австрали ба Шинэ Зеландын Ерөнхий сайд нар Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд хүний эрх зөрчигдөж буйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний хариуд БНХАУ-ын Гадаад яамны төлөөлөгч Ван Вэнбинь нь энэ хоёрын улсын төрийн тэргүүнд хандан эрс эсэргүүцэл илэрхийлсэн байна. Тэрээр хэвлэлийн мэдэгдэл хийхдээ “Бид Австрали ба Шинэ Зеландын удирдагч нар Хонконг, Шинжаан болон Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдлын талаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь бидний анхааралд өртсөн. Тэд ийм мэдэгдэл хийснээр олон улсын хууль зүйн зарчмуудын ноцтой зөрчиж байгаа юм. Энэ бол БНХАУ-ын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон хэрэг бөгөөд үүнтэй холбоотойгоор бид эрс эсэргүүцэл илэрхийлж байна” гэжээ.

 

Бээжин энэ мэт дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байгааг дуугүй хараад суухгүй гэдгээ мэдэгдээд хариуцлагагүй мэдэгдэл хийхээ больж, энх тайвныг эвдэх бус харин хадгалахад чиглэсэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэжээ. 

 

Австрали нь үүний өмнө ч Шинжаан дах хүний эрхийн асуудлыг талаар мэдэгдэл хийж байсан бол Шинэ Зеланд нь чимээгүй байсан ч АНУ холбоотон болон Их Британийн холбооны гишүүний хувьд нэгдмэл байр суурьтай гэдгээ илэрхийлэхээс өөр аргагүй болсон бололтой. Ингэснээр Австрали ба Хятад хоорондын худалдааны маргааныг шийдэх гуравдагч тал болно гэж мэдэгдсэн Шинэ Зеланд нь Хятадыг эрс шүүмжилсэн мэдэгдэл хийсэн бололтой. Австралийн зүгээс Хятадыг удаа дараа шүүмжилсний хариуд Хятад нь Австралийн арвайд 80 хувийн нэмэлт татвар, дарсанд 107-212 хувийн нэмэлт татвар ногдуулсан төдийгүй Австралийн үхрийн махны хамгийн том дөрвөн нийлүүлэгчээс үхрийн мах импортлохыг хориглоод байгаа юм. Иймд Австрали нь Дэлхийн худалдааны байгууллагад хандан зарга үүсгээд байгаа юм. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 56 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18