​МОДИГИЙН АМЛАСАН 1 ТЭРБУМААР ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИНА ГЭСЭН ҮЛГЭР ТӨГСӨВ


Өмнөх засгийн үед Энэтхэгийн Ерөнхий сайд ирээд буцахдаа 1 тэрбум ам.долларын зээл өгөхөө амласан билээ. Тэгвэл тэр авах зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг засгаар хэлэлцээд УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр болоод байна. 20 жилийн хугацаатай энэ зээл нь жилийн 1,75 хувийн хүүтэй бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил байх гэнэ. Зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд зориулсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар БНЭУ-тай тохиролцсон гэх албан мэдээ байгаа юм.

За харин нөгөөх алдарт газрын тосны үйлдвэрээ байгуулах эсэх нь тодорхойгүй байна. Дашрамд өгүүлэхэд, Энэтхэгийн зүгээс манайд өгөх гээд байгаа нэг тэрбум ам.долларыг Хятадууд "Далай лам"-жуулаад сүйд болоод авсан билээ. Бүр Энэтхэг улсаас Монгол Улсад олгох нэг тэрбум ам.долларыг хахууль гэж бичсэн нь ч бий. Тодруулбал, Далай ламыг Улаанбаатарт айлчлуулахын тулд Энэтхэгийн зүгээс хахууль маягаар нэг тэрбум ам.долларыг Монголд олгохоор зөвшөөрсөн гэх агуулгатай мэдээллийг хятадын хэвлэлд нийтлэсэн байдаг.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлахдаа 1 тэрбум ам.долларын зээл олгохоо хэлээд буцахдаа, шууд нэг тэрбум ам.доллар данс руу хийх тухай асуудал яриагүй л дээ. Улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй дэд бүтцийн чанартай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар өгнө гэж байсан.

Өнгөрсөн оны сүүлээр засаг хуралдаад Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийг санхүүжүүлэхээр боллоо гэсэн шийдвэрийг гаргаж байсныг эргэн сануулъя. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгасан байсан. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон гэсэн засгийн мэдээлэл байсан билээ.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээс үзэхэд газрын тосны үйлдвэрийг Энэтхэгийн зээлийн мөнгөөр барихаа больсон бололтой.

Уг нь тэгээд үйлдвэр босгоод ирвэл сайн хэрэг байлаа. Тэр яригдаж байсан үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцсон байсан.Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4.5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ. Тооцооллын дагуу цаасан дээр бичсний дагуу бүх зүйл бүтэж ирсэн бол өнөөдөр Монголд хэрэгцээнээс хэт давсан хэд хэчнээн ч боловсруулах үйлдвэр босчихсон байх учиртай.

Гэвч цаасан дээрээс бууж өгдөггүй төсөл хөтөлбөрүүд Монголоор дүүрэн бий. Сайншандын аж үйлдвэрийн парк, эрчим хүчний тавдугаар эх үүсвэр, төмөр зам гээд нэлээд үлгэрүүд бий л дээ. Тиймээс л Энэтхэгээс авах тэрбумаар газрын тосны үйлдвэр байгуулах асуудал дахиад цаасан дээр үлдлээ.

Дашрамд сануулахад, өмнөх болон өмнөхийн өмнөх засгийн үед нефть боловсруулах үйлдвэрүүдийн чимээ нэг их сайхан дуулдаад ирдэг ч эргээд таг болчихдог байсан. "Дорнод газрын тос" гэх төрийн өмчийн оролцоотой компани байгуулна гээд л яригдсан. За мөн тосноосоо хаа хол Дархан-Уул аймагт хоёр сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барих тухай япончуудтай нийлээд хэчнээн ч ярив. Т.Намжим гуай "Тоёо инженеринг" корпорацийн дэд ерөнхийлөгч М.Казухисагийн хамтаар 2012 он гэхэд үйлдвэр тосоо боловсруулаад эхэлнэ хэмээн ярьж л байсан. Гээд бүтсэн юмгүй.С.Батболд Ерөнхий сайд байхдаа Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж баахан ярьсан ч, барьчихсан юм үгүй л дээ. Шинэ үлгэр үргэлжилсээр л байна.

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 7 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 7 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 8 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 14 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 14 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 16 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25