ХБНГУ: 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

Н.Мижидмаа
2021/05/31

ХБНГУ-д коронавирусийн эсрэг вакцинд хамруулахдаа иргэдэд эрэмбэ тогтоож, ээлж дараатайгаар хийж байгаа. 2021 оны 6 дугаар сарын 7-ноос эхлэн энэхүү эрэмбийг цуцалж, хүссэн хүн бүр цаг авч вакцинд хамрагдах боломжтой болно. Мөн энэ өдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдэд вакцин хийлгэж болохыг Холбооны Засгийн газар шийдвэрлэв. Гэхдээ үүнээс өмнө Европын Эмийн агентлаг коронавирусийн эсрэг вакцин хүүхдэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг  тогтоох ёстой юм. 

Эшлэл: “Хүүхэд вакцин хийлгэсэн эсэх нь хичээл сургуульдаа явахад нь ямар нэг нөлөө учруулах ёсгүй. Түүнчлэн эцэг эхчүүдийг хүүхдээ вакцинд заавал хамруул гэж албадахгүй” хэмээн Холбооны Канцлер А.Меркел цохон тэмдэглэв. 

Үнэлгээ: ХБНГУ-д одоогийн байдлаар 35 сая буюу хүн амын 41,1 хувь нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн. Хоёр тунгаа бүрэн хийлгэсэн иргэдийн тоо 13 сая буюу 15,7 хувь болж байгаа нь вакцинжуулалтад багагүй хугацаа магадлалтайг харуулж байна. 6 дугаар сарын 7-ноос вакцинд хамрагдах эрэмбийг цуцлах, хүүхдүүдийг вакцинжуулах шийдвэр гаргасан ч вакцины хангамж сул хэвээр байгаа гэсэн шүүмж гарч байна. 

 Эх сурвалж: ХБНГУ-ын Засгийн газрын цахим хуудас (https://www.bundesregierung.de/breg-de/aktuelles/bund-laender-impf-gespraech)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 58 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18