Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо.Энэ хүрээнд "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлж буйгаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /2021.05.31/ зарлалаа.
Монгол Улсын нийт хүн амын 38.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Нийт хүүхдийн 33,649 нь хагас өнчин, 3,116 бүтэн өнчин хүүхэд эзэлж байна. Хүүхдийн асрамж халамжийн 32 төвд асран хамгаалуулж байгаа 1,069 хүүхэд байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй 10,291 хүүхэд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна