Нэр дэвшигчид хаагуур явж байна вэ

Л.Бямбажав
2021/05/31

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн Даваа гаригт буюу тавдугаар сарын 24-ны өдөр  эхэлж, долоо дахь өдрөө үргэлжилж байна. МАН-аас нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуулийн сурталчилгаагаа Тусгаар тогтнолын ордонд нээж, “Баялагтаа эзэн Монгол” уриатай өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгуулийн сурталчилгаагаа Эрх чөлөөний талбайд нээсэн бөгөөд “Дарангуйлалгүй Монгол”, уриатай. Тэгвэл Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат Дарь-Эхэд сонгуулийн сурталчилгаагаа нээж, “Монгол чадна”  уриатай  сонгуульд өрсөлдөж байна. Үүнээс хойш нэр дэвшигчид нийслэл дүүрэг, хөдөө орон нутагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийж байна.  

Сонгуулийн сурталчилгааны хугацаа 15 хоног учир нэр дэвшигчид шахуу хуваарьтай уулзалтуудаа хийж байна. Нэр дэвшигчдээс хамгийн шуурхай сурталчилгаагаа хийж буй нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт нийтдээ 11 аймаг, зургаан дүүргийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн сурталчилгаа  орон нутагт үргэлжилж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 24-ны өдрөөс хойш тэрбээр 10 аймагт ажилласан ч нийслэлд нэг ч уулзалт зохион байгуулагдсангүй.

Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын хувьд мөн 11 аймагт уулзалтаа хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж амжжээ. Өчигдөр Улаанбаатар хотын иргэд сонгогчидтой уулзалт хийхээр товлосон боловч уулзалт цаг агаарын байдлаас болж хойшлогдсон. Үндсэндээ нэр дэвшигч С.Эрдэнэ, Д.Энхбат хоёр нийслэлд уулзалт хийж эхлээгүй байгаа бол У.Хүрэлсүх зургаан дүүргийн иргэд уулзаж амжснаас гадна соёл урлагийн салбарынхантай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

Нэр дэвшигчид хамгийн сүүлд Сэлэнгэ болон Дундговь аймгуудад ажиллацгаалаа. Одоогоор сонгуулийн сурталчилгаа элдэв сөрөг ПИ-АР, эвлүүлэг бичлэггүй аядуу,тайван үргэлжилж байна гэж тодотгож болохоор.

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгууль хууль эрх зүйн шинэ орчинд болж байгаагаараа онцлог. Түүнээс гадна цар тахлын нөхцөл байдалд болж буй учир  олон хүн цуглуулахгүй байх үүднээс  зарим нэр дэвшиггч уулзалт хийсэн аймаг тус бүртээ тухайн аймгийн телевизүүдэд хуульд заасан хугацаа буюу 15 минутын ярилцлага нэвтрүүлэгт оролцон орон нутгийн иргэд, дэмжигчдэдээ мөрийн хөтөлбөр, уриалгаа танилцуулж байна.

Сонгуулийн сурталчилгааг найман арга хэлбэрээр явуулна. Үүнд, материал хэвлүүлж сонгогчдод тараах, сурталчилгааны самбар байрлуулах, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, ухуулах байр ажиллуулах, радио, телевизийн сурталчилгаа ашиглах, цахим орчин ашиглах зэрэг багтаж байна. Эдгээрээс бусад арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглоно.

  Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болдог учраас гадаадад байгаа иргэд санаал өгөх боломжтой болдог. Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 45 Салбар комиссыг байгуулсан. Гэвч “Ковид -19” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас  Пхеньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон. Харин  бусад 44 Салбар комисс сонгогчдын санал санал авах ажиллагааг өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж,  хэвийн үргэлжилж байна.

 Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар зургадугаар сарын 09-ний өдөр явагдана. Санал хураалт дууссаны дараа хяналтын тооллого буюу гар тооллогыг бүх хэсэгт 100 хувь явуулах, саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийнэ.

Өнгөрсөн өдрүүдэд нэр дэвшигчдийн уулзалт хаана, хаана явагдав гэдгийг цаг хугацаатай нь дэлгэрэнгүй танилцуулъя.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх:

2021.05.24

  •  Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэв.
  • Сүхбаатар, Дорнод аймагт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчидтой уулзлаа.  

2021.05.25

  •  Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
  • Хан-Уул дүүрэгт үргэлжилж, иргэд сонгогчидтой уулзлаа.  

 2021.05.26 

  • Баян-Өлгий,Ховд, Увс  аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

2021.05.27

  • Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. 
  • Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. 
  •  Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж,  мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. 

2021.05.28

  • Нэр дэвшигч У.Хүрэлсүх Говьсүмбэр , Дундговь аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа.

2021.05.29 

  • Соёл урлагийн салбарынхантай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
  • Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

 2021.05.30

  • Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ:

 2021.05.25

  • Хэнтий, Дорнод аймгийн иргэд сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

 2021.05.27

  • Баянхонгор аймгийн иргэд сонгогчидтой уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулав.Мөн энэ өдөр Завхан, Ховд аймагт уулзалт хийв.

 2021.05.28

  • Баян-Өлгийчүүдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав.
  •  Хөвсгөл аймгийн иргэд сонгогчидтой уулзав.

 2021.05.29

Орхон, Дархан-Уул аймагт ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

 2021.05.30

  • Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

  "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ"  эвслээс нэр дэвшигч Д.Энхбат:

 2021.05.25

  •  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат сонгуулийн сурталчилгаагаа Дарь-Эхээс эхлүүллээ.Харин орон нутаг дахь уулзалтаа ээжийнхээ төрсөн нутаг болох Хөвсгөл аймгаас  тавдугаар сарын 25-ны өдөр эхлүүлэв.
  •  Мөн энэ өдөр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзав.

 2021.05.26

  •  Ховд, Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав.

 2021.05.27

  • Баян-Өлгий, Увс  аймгийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

 2021.05.28

  • Завхан аймгийн иргэд сонгогчидтой уулзав.
  • Архангай аймагт ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

 2021.05.29

  • Өвөрхангай, Өмнөговь аймагт ажиллав.

2021.05.30

  •  Дундговь аймгийн иргэд, сонгогчидтой уулзав.
  •  Мөн энэ өдөр Улаанбаатар хотын иргэд сонгогчидтой хийх уулзалт цаг агаарын байдлаас болж хойшлогдсон.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18