Өнөөдөр /2021.05.29/ Баянгол дүүргийн 12 дугаар байрны найман давхраас 50 орчим насны эрэгтэй хүн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хэрэг явдал өдрийн 12 цагийн үед болсон байна. “Хүн унаж, нас барлаа” гэх дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, шалтгаан нөхцлийг тодруулж ажиллаж байна.
Талийгаач өчигдөр буюу тавдугаар сарын 28-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна