Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргаж, салбар салбарын шилдгүүд тодорлоо.
Хэвлэл, мэдээллийн салбараас Эргэлт.мн сайтын Ерөнхий эрхлэгч, "Балдорж" шагналт сэтгүүлч Э.Хүрэлбаатар Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа.
Э.Хүрэлбаатар "Нийгмийн толь" сониноос ажлын гараагаа эхлүүж, "Өдрийн сонин"-ны Эрэн сурвалжлах албанд 10 гаруй жил сэтгүүлчээр ажилласан. Мөн "Үндэсний шуудан" өдөр тутмын сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан.
2020 оны есдүгээр сараас эхлэн Э.Хүрэлбаатар нь Эргэлт.мн мэдээллийн сайтыг үүсгэн байгуулж, Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна