Үйл ажиллагаа нь нээгдсэн ААН-д 251 зөрчил илэрчээ

Б.Хонгорзул
2021/05/27

ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ НЭЭГДСЭН 3213 АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/114 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу тусгай нөхцөл, шаардлагыг хангуулах хяналт, шалгалтыг 2021 оны 05 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 3213 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хийжээ. Үүнд:
✔️ Хүнсний худалдаа - 1471
✔️ Зах,худалдааны төв - 9
✔️ Хоол,үйлдвэрлэл үйлчилгээ -751
✔️ Кофе шоп - 81
✔️ Хүнсний үйлдвэр - 3
✔️ Хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв - 109
✔️ Бусад /ахуйн үйлчилгээ/ -679
✔️ Чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, иогийн газар - 46
✔️ Сургалтын төв - 15
✔️ Бассейн - 7
✔️ Зочид буудал - 21
✔️ Саун -10
✔️ Амралтын газар - 11 хамрагдлаа.
2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн зах, худалдааны төв, барааны тасгууд болон хоол, үйлдвэрлэл үйлчилгээний газар, зочид буудал, амралтын газар, саунаар үйлчилгээ үзүүлэх газрууд нь хүчин чадлынхаа 50 хувьд үйлчлүүлэгч хүлээн авахаар журамлагдсан.
Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь 07:00-22:00, рестораны үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар 07:00-00:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосонд хяналт тавин ажиллаж байна.
Тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдлыг шалгахад Баянгол дүүргийн Хархорин хүрээ ХХК-ийн 85 хувь, Шинэ сандэй ХХК-ийн Шинэ сандэй худалдааны төв 88 хувь, Чингэлтэй дүүргийн Алтжин санаа ХХК-ийн Алтжин бөмбөгөр худалдааны төв 84.2 хувь, Эрдэнэбулган ХХК-ийн Бөмбөгөр 1, 2 худалдааны төв 87.8 хувь, Юмт бөмбөгөр ХХК-ийн Бөмбөгөр худалдааны төв 66.4 хувь, Баянзүрх дүүргийн Дүнжингарав ХХК-ийн Дүнжингарав худалдааны төв 80 хувь, Нарантуул трейд ХХК-ийн Нарантуул зах 80 хувь, Сандэй худалдааны төв 88 хувь, Шөнийн зах 80 хувьтай тусгай нөхцөл шаардлагыг хангасан байна.
Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 251 зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчилд 9 зөвлөмж, зөрчил арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага 5 аж ахуйн нэгжид тус тус хүргүүлж, бүтээгдэхүүн хураасан 1 акт тогтоож, зөрчил гаргасан 7 хуулийн этгээд, 6 иргэнд хуулийн дагуу торгуулийн шийтгэлийг ногдууллаа.

Эх сурвалж: НМХГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18