Латвид Беларусын хоккейн шигшээ багийг барьцаалах санал гаргажээ

М.Төгөлдөр
2021/05/26

Латвийн парламентын гишүүн Айгарс Бикше Рига хотноо болж байгаа хоккейн дэлхийн аваргад оролцохоор ирсэн Беларусын шигшээ багийг тамирчдыг бүгдийг баривчлаад дараа нь Беларусын шоронд байгаа улс төрийн хоригдлуудаар солих санал гаргасан байна. Айгарс нь өөрийн “Facebook” хуудсандаа “Надад нэг санал байна: Латви нь Беларусын хоккейн шигшээг баривчлаад дараа нь Латви-Беларусын хил дээр Беларусын алан хядагч дэглэмийн бүх улс төрийн хоригдлуудаар сольж суллана” гэжээ. Энэ саналыг Латвийн парламент дэмжсэн эсэх нь мэдэгдэхгүй байгаа ч Беларусын хоккейн шигшээ багийн эсрэг тун дуулиан дагуулсан үйлдэл хийжээ. 

Латвийн Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичс, Рига хотын мэр Стакис нар нь хоккейн дэлхийн аварга оролцож буй орон орны шигшээ багийн тамирчдын байрласан зочид буудлын гадна өлгөсөн Беларус улсын төрийн далбааг хуу татаж хаяад, оронд нь Беларусын сөрөг хүчний далбааг өлгөжээ. Тэд үүнийгээ Беларусын ард түмний төлөө хийсэн гэж мэдэгдсэн байна. Гэвч үүнийг нь Беларусын тал төрийн далбааг гутаан доромжилсон хэрэг гэж үзээд Беларусын талд эсэргүүцэл илэрхийлсэн төдийгүй Латви улсаас Беларуст суугаа Элчин сайдыг, ЭСЯ-ны бүх ажилтнуудын хамт 48 цагийн дотор Беларусын нутгаас гарахыг шаардсан нот бичиг өгчээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 43 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18