АНУ-ын Конгресст Хятадын нөлөөг эсэргүүцэх шинэ хуулийг авч хэлэлцэнэ

М.Төгөлдөр
2021/05/26

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад хэрэг хариуцсан хорооны тэргүүн Грегори Микс нь Хятадын нөлөөг эсэргүүцэх тухай шинэ хуулийн төслийг өргөн барьсан байна. Ийм хууль өргөн барих шалтгааныг “Хятад нь хууль дүрэм дээр тогтсон эмх журмыг эвдэлж, АНУ-ын дэлхийд эзэлж байгаа байр суурийг ганхуулах гэж улам бүр хичээж байна. Бид Хятадаас гарч байгаа бодит аюулд анхаарал хандуулж, хүчээ дайчлах шаардлагатай болоод байна” гэжээ.

Ийнхүү АНУ нь Оростой харилцаагаа сайжруулах оролдлого хийхтэй зэрэгцээд Хятадын эсрэг чиглэсэн бодлогоо улам бүр чангатгаж байна. Тухайлбал, Хятадын олон улсын нөлөөг хумихад чиглэсэн арга хэмжээг маш эрчимтэй авч байгааг шинжээчид онцолжээ. Жишээлбэл, Хятад нь Арабын Нэгдсэн Эмирт улсуудтай батлан хамгаалах салбарт маш идэвхтэй хамтран ажиллаж байгааг АНУ-ын тагнуулын албад илрүүлсэн тухай “The Wall Street Journal” бичсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор Хятадын армийн мэдлийн ачаа тээврийн хоёр ч онгоц АНЭУ-д газардаж, юу ч мэдэгдэхгүй техник хэрэгсэл зөөж  авчирсныг Америкийн тагнуулын алба тогтоожээ. Улмаар хэрэв Арабын Нэгдсэн Эмирт улсууд нь Хятадаас зэвсэглэл худалдан авч байгаа нь тогтоогдвол Америкийн зүгээс тус улсад 23 тэрбум долларын хамгийн орчин үеийн зэвсэглэл худалдах тухай шийдвэр сөргөөр нөлөөж магадгүй гэдгийг “The Wall Street Journal” онцолжээ. Мөн АНЭ улсууд нь Хятадтай батлан хамгаалах салбарт цаашид идэвхтэй хамтран ажиллах бол тус улсад нийлүүлж байгаа Америкийн орчин үеийн зэвсэг техникийг Хятадын талд танилцуулахгүй гэсэн баталгаа шаардаж магадгүй юм байна.

АНУ нь Трампын үед  Арабын Нэгдсэн Эмирт улсуудад F-35 сөнөөгч онгоц 50 ширхэг, тагнуулын -нисгэгчгүй онгоц MQ-9B-ыг 18 ширхэг гээд 23тэрбум долларын хамгийн сүүлийн үеийн зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Гэвч Байден Ерөнхийлөгч болсны дараагаар энэхүү гэрээг дахин шинжилж, үнэлнэ гэсэн шалтгаанаар зэвсэг нийлүүлэх ажлыг түр зогсоогоод байгаа юм. Одоо харин Хятадтай нягт хамтран ажиллаж байгаа мэдээлэл ийнхүү тарсан учир нууцаа Хятадад алдах аюулаар шалтаг хийж, зэвсэг нийлүүлэхээ бүрэн зогсоож ч магадгүй гэдгийг шинжээчид онцолжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 43 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18