Беларусын эрх баригчид онгоцыг албадан суулгаагүй гэжээ

М.Төгөлдөр
2021/05/26

Беларусын сөрөг хүчний идэвхтэн сууж явсан Ирландын нислэгийг Минск хотод албадан суулгасан гэдгээс үүдсэн дуулиан улам газар авч байна. Европын холбоо энэ хэргийг Беларусын эрх баригчдын хийсэн гэмт үйлдэл гэж мэдэгдээд тус улсын нисэхийн компаниудыг Европын дээгүүр нисэхийг хориглож, өөрийн онгоцнуудыг Беларусыг тойрч нисэх шийдвэр гаргаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Беларусын тал мэдэгдэл хийж, онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан и-мэйл Минск хотын нисэх буудлын электрон хаягаар ирсэн. Ирсэн мэдээллийг онгоцны багт өгсний дараа багийн дарга нь онгоцоо Минскт газардуулах шийдвэрийг бие даан гаргасан гэж Беларусын Цэргийн нисэх хүчин ба Агаарын довтолгооноос хамгаалах хүчний командлагч Игорь Голуб мэдэгджээ. Беларусын тал өөрийн мэдэгдлийн үнэн батлах үүднээс тухай үед онгоцны баг ба газрын диспетчерүүдийн хооронд болсон радио ярианы бичлэгийг танилцуулахад бэлэн гэжээ. Гэвч Европын нэг ч улс энэхүү бичлэгтэй танилцах хүсэлт гаргаагүй байгааг Беларусын Гадаад яам онцолсон байна. Минск хотын нисэх буудлыг хаягаар ирсэн и-мэйлд ХАМАС-ын цэргүүд Европын холбоог Израйлыг дэмжихээ нэн даруй болихыг шаардаж байгаа тухай дурдаад шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд “Ryanair” компанийн онгоцонд суулгасан бөмбөгийг Вильнюс хотын дээр дэлбэлнэ гэж бичсэн байсныг Беларусын Нисэхийн департаментын дарга Артес Сикорский мэдэгдсэн байна. И-мэйлийг Беларус руу Швейцараас бичсэн байжээ. Харин онгоцонд сууж явсан сөрөг хүчний идэвхтнийг баривчилсан тухайд онгоц газардсаны дараа зорчигчдын паспортыг шалгах явцад Беларуст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан хүн гэдгийг тогтоосон тул хуулийн дагуу саатуулсан гэсэн тайлбар өгчээ. 

Иймд сөрөг хүчний идэвхтнийг баривчлахын тулд сөнөөгч онгоц нисгэж, сүрдүүлгээр онгоц газардуулсан гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй гүтгэлэг, Беларусын эсрэг явуулж байгаа зарим улсын тагнуулын албадын зохион байгуулсан нууц ажиллагаа гэсэн тайлбарыг Беларусын эрх баригчид өгч байна. Ийнхүү Европын онгоцнууд олон улсын нислэг үйлдэхдээ Беларусын агаарын орон зайд оролгүйгээр тойрч нисдэг болсноор ойрын үед зарим чиглэлийг нислэгийг үнэ огцом өсөж магадгүй гэдгийг шинжээчид анхааруулжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18