"МИАТ" компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар хүчтэй цохиж, зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Уг асуудалтай холбоотойгоор МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргасан байна.
Тус мэдэгдэл "Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна" гэжээ.
С.Батсүх нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дүү гэх мэдээлэл бий.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна