Өчигдөр 60 орчим иргэн угаартаж, таван хүн нас баржээ

М.Төгөлдөр
2021/05/26

Урин дулааны цаг ирсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гэр хорооллын айл өрхүүдийн галалгаа хэвийн үргэлжилж байна. Бид өмнө нь цаг агаар хүйтэрсэн үед айл, өрхүүд яндангаа авч, өрхөө бүтээснээс үүдэн угаартах эрсдэл байгаа талаар мэдээлж байсан. Гэсэн ч сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсээр атал угаартаж, улмаар эрдэнэт хүний амь нас эрсэдсээр байна. 

Тодруулбал: Өчигдөр /2021.05.25/ шөнө 60 орчим иргэн угаартаж, таван хүн нас барсан байна.  Харамсалтайгаар нас барсан иргэдийн гурав нь насанд хүрсэн иргэд бол хоёр нь бага насны хүүхдүүд байжээ. 

СХД-ийн 34-р хороо, Толгойтод оршин суух  хаягтай 52 настай эрэгтэй О.Б, 8 настай эрэгтэй Б.Г нар нь монгол гэрт сайжруулсан түлш түлээд угаартсан байдалтай, унтаагаараа нас барсан байна.

СХД-ийн 43-р хороо, Алтайн 5-502 тоотод оршин суух 21 настай Ц.Ц нь мөн л монгол гэрт сайжруулсан шахмал түлш түлээд угаартсан байдалтай нас барсан байна. 

Мөн Төв аймгийн Баянчандмань суманд иргэн О.А нь 1 нас 6 сартай хүүхдийн хамт сайжруулсан шахмал түлшинд угаартаж нас баржээ. Тухайн өрхийн 5 иргэн угаартаж, улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. 

Иймд иргэд анхаарал, болгоомжтой байж зуухны яндангаа сугалж, өрхөө бүтээлгүй, угаар мэдрэгчээ тогтмол ажлуулахыг анхааруулж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18