Говь нутагт өтгөн төгөл бий болгосон гавьяатай Д.Бараадууз Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаана

М.Төгөлдөр
2021/05/26

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн одон дээд медаль гардуулна. Тэгвэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадууз Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдаж байгаа сайхан мэдээ байна.  

Өдгөө нас 80 давсан Д.Бараадууз 52 насандаа аймгийн орлогч даргын албан тушаалаа хүлээлгэн өгөөд оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олохоор хөдөө гарч ногоо тарьж эхэлсэн байна. 

Д.Бараадуузын говь нутагт сүглийн хөглөрөх "Хайлааст ой"-г мэдэхгүй байгаль орчны салбарын төлөөлөл ховор бөгөөд 1992 онд эхлүүлсэн мод үржүүлгийн газар нь томоохон газар нутгийг хамарсан төгөл ой болон нутагшиж, түүний бүтээсэн агропаркаас үр суулгац авсан 500,000 орчим мод Монгол улсын 16 аймагт ургаж байна. 

Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж буй эрхэм Д.Бараадууз танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, баяр хүргэе. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18