Путин Байден хоёр Швейцарт уулзана

Н.Мижидмаа
2021/05/25

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрын уулзалт Швейцарын Женевхотноо болох тухай Америкийн “NBC” мэдээлсэн байна. Швейцарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ мэдээллийг баталсан мэдээ тараасан байна. Гэхдээ Швейцарын Гадаад яам энэ мэдээллийг батлаагүй ч бас үгүйсгээгүй байна. Швейцарын Гадаад яамны төлөөлөгч энэ талаар тайлбар өгөхдөө “Хувийн нууцыг хадгалах үүднээс бид энэ арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байна” гэсэн ч Швейцар нь хүсэлт гаргасан тохиолдолд өөрийн нутаг дээр янз бүрийн уулзалт, хэлэлцээ хийх боломж олгоход бэлэн гэжээ.

 

Дөнгөж саяхан л Путиныг дэлхий даяар алуурчин гэж нэрлэж, шийтгэл амсуулна гэж мэдэгдэж байсан Байденгэнэт ийнхүү түүнтэй уулзаж, стратегийн чухал тохиролцоо хийхээр оролдож байгаад гайхах хүн цөөнгүй байгаа. Гэвч нөхцөл байдлыг анхааралтай ажиглавал энэ тийм ч гайхаад байхаар зүйл биш гэх судлаачид цөөнгүй байна. 

 

АНУ нь БНХАУ, ОХУ хоёрыг өөрийн стратегийг хамгийн гол дайсан, гол өрсөлдөгч гэж албан ёсоор тодорхойлоод байгаа юм. Үүнээс болоод Хятад Орос хоёрын харилцаа хэзээ ч байгаагүй дотно, уялдаа холбоотой болсон. Ийм нөхцөлд нэгдмэл байдлаар уялдаа холбоотой ажиллаж байгаа энэ хоёр хүчирхэг гүрэнтэй нэгэн зэрэг сөргөлдөх нь ялах магадлал бага, тун амаргүй ажил тул аль нэгтэй нь илүү дотносож, өөртөө татах замаар салгах, нэгдмэл байдлыг нь салгах шаардлага АНУ өмнө гарсан гэж судлаачид үзэж байна. Үүний тулд энэ хоёртой тус тусад нь хэлэлцээ хийж, хурцадмал байдлыг арилган аль нэгийг нь бага ч гэлээ өөртөө татах, нааштай харилцаатай болох оролдлого хийж байгаа юм байна. Хятадын талтай хэл амаа ололцохоор Аляскад уулзалт хэлэлцээ хийсэн ч ойлголцолд хүрч чадаагүй. Хятадын төлөөлөгчид Америкийн зүгээс гаргаж байгаа дээрэнгүй, захирангуй, зааварлаж чичилсэн хандлагыг хүлцэхгүй гэдгээ шууд мэдэгдсэн тул үндсэндээ тохиролцож чадаагүй гэж болно. Одоо Оростой тохиролцож, харилцаагаа хэвийн болгох замаар Хятадыг ганцаардуулах эрс шийдэмгий оролдлого хийж байна гэж судлаачид үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18