АНУ-аас Лукашенкод удахгүй хариуцлага тооцно гэжээ

Н.Мижидмаа
2021/05/25

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нь Минскт Ирландын “Ryanair” компанийн онгоцыг албадан газардуулсан талаар Беларусын сөрөг хүчний Ерөнхийлөгч гэгддэг Светлана Тихановскаятай хэлэлцсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх нь онгоцонд бөмбөг нуусан гэж худал мэдээлэн албадан газардуулсныг “аюултай бөгөөд эрээ цээргүй” гэж тодорхойлжээ. Тэрээр баривчлагдсан Протасевичийг чөлөөлөхийг уриалаад “АНУ нь Европын холбоо болон бусад холбоотон болон түншүүдтэйгээ уялдаа холбоотой ажиллаж Лукашенкогийн дэглэмд хариуцлага тооцох болно” гэжээ.

 Лукашенко нь сөрөг хүчний нөлөө бүхий идэвхтнийг баривчлахын тулд онгоцыг албадан газардуулсныг АНУ, Европын холбоо маш хүчтэй шүүмжилж, Лукашенког янз бүрээр зүхэж байна. Гэтэл АНУ нь өөрийн тагнуулч Эдвард Сноуденийг оргосны дараа ямар ч үнээр хамаагүй саатуулахын тулд Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесынсууж явсан онгоцыг Австрийн нийслэл Вена хотод албадан буулгаж, нэгжлэг хийж байсныг шинжээчид сануулсан байна. Тэгэхэд 2013 оны долоодугаар сарын 13-нд Москвагаас нутаг буцаж явсан Боливийн Ерөнхийлөгчийн онгоцыг албадан газардуулахын тулд АНУ-ын хүчтэй шахалтын дагуу Франц, Испани, Итали, Португалийн Засгийн газрууд өөрийн агаарын орон зайгаар нисэхийн хориглосон. Ийм нөхцөлд ЭвоМоралесын сууж явсан онгоц арга буюу Вена хотод газардахад Австри дах Испанийн Элчин сайд онгоцонд орж албан бусаар нэгжлэг хийж, Сноуденийг хайж байсан юм. Гэвч Сноуден онгоцонд үгүй байсан тул ЭвоМоралесын онгоц удалгүй нутгийн зүг нисэж байв. Үүний дараа Болив болон Латин Америкийн орнууд энэ явдлыг олон улсын гэрээ хэлцлийг бүдүүлгээр зөрчин, тусгаар улсын Ерөнхийлөгчийн амь насыг эрсдэлд оруулсан дээрэнгүй үйлдэл гэж эсэргүүцэл илэрхийлж байсан. Харин АНУ-ын шахалтаар Боливийн Ерөнхийлөгчийн онгоцыг албадан газардуулж, нэгжлэг хийх ажиллагаанд оролцсон Франц, Португал, Испани болон Италийн удирдлагууд албан ёсоор уучлал гуйж байсан билээ. Тэгэхээр Беларусын эрх баригчдад сөрөг хүчний идэвхтнийг баривчлахын тулд онгоц газардуулах үлгэр дуурайллыг АНУ, Европын холбооны гишүүн орнууд өөрсдөө өгч байсан тул энэ удаад элдвээр шүүмжлэх нь илүү гэсэн байр суурь ч байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18