"Төрсөн эхчүүд 42 хоногийн дараа вакцин хийлгэж болно"

Л.Бямбажав
2021/05/25

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.05.25/ мэдээллийн үеэр  "Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.

Олон улсад жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийг вакцинжуулалтад тодорхой заалтын дагуу хамруулна. 

 Энэ заалтанд:

  • Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй бөгөөд Covid-19 халдвартай тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн эх нь Covid-19-ийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд
  • Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Ахимаг 35 наснаас дээш жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн үеийн чихрийн шинжтэй эмэгтэйчүүд

Дархлаажуулалтыг хийх жирэмсний хугацаа: Жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ.

  • Эхний тун – 14 долоо хоногоос дээш хугацаанд
  • Хоёрдахь тун – 36 долоо хоногоос өмнө хийсэн байна. Хэрэв энэ хугацаанд хамрагдаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. 

 Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд Covid-19 халдварын эсрэг вакцин хийхгүй. АНУ-д жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөж байгаа бол Хятад улсад эрсдэл өндөр бүст амьдарч байвал хийлгэхийг зөвшөөрч байгаа. Харин АстраЗенека, Спутник-V вакцинуудыг жирэмсэн эхэд хийхийг хориглож байгаа.Төрсний дараа вакциныг 42 хоногийн дараа хийнэ.Дархлаажуулалт хийхээс өмнө   даралтыг заавал хоёр гарт хийж тэмдэглэнэ. 

Монгол Улсад одоогоор жирэмсэн эхэд вакцин хийнэ гэж шийдээгүй байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр