ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханы тушаалаар нэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Гэвч тэрбээр өөрийг нь үндэслэлгүй ажлаас нь чөлөөлсөн гэж үзээд, ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байгаа юм.
Тэгвэл түүний нэхэмжлэлийг СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Пүрэв гаригт буюу тавдугаар сарын 27-нд хэлэлцэхээр болжээ.
Эргэн сануулахад, Өргөө амаржих газраас эх хүүхдийг ХӨСҮТ рүү тусгаарлахдаа дөнгөж төрсөн
эмэгтэйг нимгэн хувцастай гаргаж зүй бус хандсан хэмээн олон нийтийн бухимдлыг төрүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна