Беларусын тусгай олон улсын нислэгийг саатуулж тэрс үзэлтнийг дайчлан баривчилжээ

Б.Хонгорзул
2021/05/24

Грекийн Афин хотоос Литвын Вильнюс орох нислэг үйлдэж явсан онгоцыг Беларусын нутаг дээгүүр нисэх үеэр онгоцонд тэсрэх бөмбөг байгаа тухай мэдээлэл ирж онгоц яаралтай газардсан хэрэг тавдугаар сарын 23-нд гарч олон улсын анхаарлыг татсан. Гэтэл онгоц газардсаны дараа ямар ч тэсрэх бөмбөг илрээгүйн дээр Беларусын тусгай албад онгоцонд сууж явсан Лукашенког эсэргүүцэгч, тэрс үзэлтэн, сөрөг хүчний нөлөө бүхий төлөөлөгч болох Роман Протасевичийг дайчлан баривчилсан хэрэг гарсан байна. Роман Протасевич нь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эсрэг ард олны жагсаал цуглааны талаарх мэдээлэл тарааж байсан “Nexta” сувгийг үүсгэн байгуулж, Лукашенкогийн Засгийн газрын заналт дайсан болоод байсан юм. Улмаар Беларусын эрх баригчид Протасевичийг олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн, Беларусын хууль сахиулах байгууллагын ажилтнуудын эсрэг олон нийтийг турхирсан хэргээр алан хядагчдын тоонд оруулж, эрэн сурвалжлаад байсан юм. 

  Ийнхүү Беларусын эрх баригчид олон улсын нислэгийг бүдүүлгээр тасалдуулж, олон зуун хүний амийг эрсдэлд оруулан тэрс үзэлтнийг баривчлах тусгай ажиллагаа явуулсныг Европын холбооны комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен эрс шүүмжилж, байж боломгүй үйлдэл гэжээ. Тэрээр тасалдсан нислэгээр зорчиж явсан бүх зорчигчид Вильнюст ирэх ёстой гэж мэдэгдэн байна. Литвын Ерөнхийлөгч Гитанас Науседа нь энэ хэрэгтэй холбоотойгоор НАТО болон Европын холбооны бүх холбоотнууддаа хандан Беларусын дэглэмийн зүгээс олон улсын иргэний нисэхэд аюул учруулсанд зохих анхаарал хандуулахыг ариулж, Протасевичийг чөлөөлөхийг шаарджээ. Австрийн Засгийн газар ч энэ хэргийг маш нарийн шалгахыг уриалсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18