У.Хүрэлсүх: Ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлана

Б.Хонгорзул
2021/05/24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ноос үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх хамгийн түрүүнд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Тэрбээр дараа нь мэдээлэл хийсэн юм.

МАН-аас нэр дэвшигч У.ХҮРЭЛСҮХ:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Надад итгэл хүлээлгэсэн журмын нөхөд болон ард иргэд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Мөн ХҮН, АН-аас нэр дэвшиж буй Д.Энхбат, С.Эрдэнэ нартаа сонгуулийн өндөр амжилт хүсье, гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол гэлтгүй дэлхий ертөнц энэ сонгуулийг ажиглаж байгаа. Энэ бол УИХ, орон нутгийн сонгууль, улс төрийн намын сонгууль биш. Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль. Тиймээс энэ удаагийн сонуулийг шударга, нээлттэй, ил тод, хуулийн хүрээнд явуулах зайлшгүй шаардлагатай. Сонгуулийн янз бүрийн маргаан байхгүй байх ёстой. Улс ороны хэмжээнд цар тахал дэлгэрсэн учир сонгуулийн зардлыг хэмнэж, хямд зардлаар энэ удаагийн сонгуулийг явуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Бусад нэр дэвшигчид маань ч санал нэгтэй байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командалагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байдаг. Хэрэв би Ерөнхийлөгч болвол дараах зүйлүүд дээр анхаарал хандуулна.

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх тал дээр анхаарна. Хараат бус хууль хяналтын байгууллага, шүүх прокурорын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг шинжлэх тал дээр анхаарна. Ёс бус үйл ажиллагааг зогсооно. Хүн бус хууль засагладаг байх ёстой.
Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрхзүйт төрийг бэхжүүлнэ. Хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн зах зээлийн эдийн засагтай нийгмийг хадгалах хамгаалах, хөгжүүлэх, парламентийн засаглалыг улам бэхжүүлэхэд ихээхэн анхаарна.
Монголын ард түмний эв нэгдлийн төлөө ажиллана. Үүнийг нүдний цөцгийн мэт хайрлана.
Байгалийн баялагтаа Монгол хүн эзэн байх ёстой. Хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, ордуудыг төрд авах ажлыг өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн. Байгалийн баялаг бурхны хишиг. Ард иргэддээ ноогдол ашиг олгох талд ээр ажиллана.
Ггадаад улсад улс орноо төлөөлнө. НҮБ болон олон улсынх мжэннд эх ороныхоо нэр хүндийг өргөжүүүлэн баталгаалжуулна.
Хүчирхэг эдийн засагтай байх ёстой. Үүний тулд 4-12 жилийн хугацаа хэрэгтэй. Алсын хараа зураглалаа бид төлөвлөсөн.
Мөнх хөх тэнгэр монголчуудыг мөнхөд ивээн тэтгэг. Миний сонгуулийн хөтөлбөр бол шинжлэх ухаанд суурилсан. Монгол Улсынхаа бүх аймаг сумдаар явж амьдралтай нь биечлэн танилцсан. Хаана ямар зовлон бэрхшээл юу хэрэгтэйг сайн мэднэ. Засгийн газар, Алсын-2050, Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлсэн сайн тооцсон мөрийн хөтөлбөр. Мөн парламентын засаглал, үндсэн хуулиа боловсронгуй болгоход онцгой анхаарна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18