Хятадад хэт холын зайн гүйлтийн үеэр 21 тамирчин осгож амиа алджээ

М.Төгөлдөр
2021/05/23

Хятадын Ганьсу мужид болсон хэт холын зайн гүйлтийн үеэр цаг агаар огцом муудаж хүйтэрсний улмаас 21 хүн амиа алдсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Уулын өндөрлөг газар 100 км гүйх уралдаан бямба гарагт Байнь хотоос холгүй эхэлсэн юм байна. Уралдааны 20 ба  30 дах км-ийн хооронд орон нутгийн цагаар 13 цагийн үед цаг агаар огцом муудаж мөндөр орж, хүчтэй салхилж эхэлсэн байна. Огцом хүйтэрсний улмаас зарим оролцогчид нь замаас гарч, цаг агаар сайжрахыг хүлээхээр шийдсэн ч осгож эхэлжээ.

Амьд гарсан нэг оролцогчийн ярьснаар гүйж байхад гэнэт бороо орж, тамирчдын өөдөөс хүчтэй салхилж эхэлсэн бөгөөд удалгүй хуруугаа мэдрэхээ байж хэл нь хүртэл хөлдсөн тул гүйхээ зогсоож уруудсан байна.

Цаг агаар огцом муудаж эхлэхэд зохион байгуулагчид тэмцээнийг зогсоож, 1200 аврагчдыг дайчлан аврах ажиллагаа эхлүүлжээ. Уралдааны зам дагуу уулархаг газар агаарын хэм огцом буурч 0 градуст хүрсний улмаас 21 тамирчид осгож амиа алдсан  байна. Байинь хотын мэр оролцогчдоос уучлал гуйж, эмгэнэлт явдал үүсэхэд хүргэсэн нөхцөл байдлыг шалгах ажлын бүлэг байгуулсан тухай мэдэгджээ. Хэргийн талаар мөрдлөг явуулсан сэтгүүлчид Ганьсу мужийн цаг агаарын албанаас уралдаан болох өдрүүдэд тус мужид хүчтэй салхилж, агаарын хэм огцом буурч, мөндөр орох тухай мэдээлсэн болохыг тогтоожээ. Мөн цаг агаарын албанаас уралдаан зохион байгуулагчдад цаг агаарын таагүй үзэгдэл болох тухай тусгай анхааруулга хүргэсэн гэж мэдээлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18