Хээрийн сургуулийн үеэр цэргүүдээ хар тамхитай бялуугаар дайлжээ

М.Төгөлдөр
2021/05/23

Канадын зэвсэгт хүчний нисгэгч Чэлси Когсуэлл гэгч эмэгтэйг байлдааны сумаар буудлага хийсэн хээрийн сургуулийн үеэр цэргүүдийн каннабис буюу олсны төрлийн хар тамхи бүхий кексээр дайлж байсныг илчлэн баривчилсан тухай “CTV News” суваг мэдээлсэн байна.

Чэлсид хортой бодис ашигласан 8 зүйл, цэргийн сахилга бат зөрчсөн 9 зүйл, ёс зүйгүй авирласан гэж 1 зүйл гээд нийт 18 зүйл ангиар ял тулгаад байгаа юм байна. Түүний тараасан хар тамхитай кексийг идсэн их бууны ангийн цэргүүд нэлээд хүнд байдалд орсон аж. Тухайлбал, байлдааны сумаар буудлага хийсэн хээрийн сургуулийн үеэр цэргүүд гэнэт үндэслэлгүйгээр хардах, хэт ядрах, ам хэт цангах, барьц алдаж сандралд орох зэрэг шинж тэмдэг илэрч зарим нь зэвсэг ба тэсрэх бодистой аюулгүй ажиллах чадваргүй болсон байна.

Чэлси Когсуэлл нь 2011 оны зургаадугаар сараас зэвсэгт хүчинд алба хааж байгаа бөгөөд одоо ч албан хаагч хэвээр байгаа юм байна. Ямар шалтгаанаар цэргүүдэд мансууруулах бодистой бялуу тараасан нь ойлгомжгүй байгаа бөгөөд Канадын армид өмнө нь ийм хэрэг огт гарч байгаагүй аж. Цэргийн шүүх энэ хэргийг наймдугаар сард авч хэлэлцэхээр болсон юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18