Коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэлтэй холбоотой есөн хүн тэрбумтан болжээ

М.Төгөлдөр
2021/05/23

Коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэдэг эмийн компаниудтай холбоотой есөн хүн шинээр долларын тэрбумтан болсон тухай “People’s Vaccine Alliance“ төрийн бус байгууллагын илтгэлд дурдсан байна. Тус байгууллага нь “Forbes” сэтгүүлийн мэдээллийг үндэслэн ийм дүгнэлт гаргажээ.

Америкийн “Moderna” компанийн тэргүүн Стефан Бансель, Германы “BioNTech” компанийн Ерөнхий захирал бөгөөд үүсгэн байгуулагч Угур Шахин нар тус бүр 4,3 ба 4 тэрбум долларын хөрөнгөтэй болж шинэ тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна.

Дараа нь “Moderna” компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Нубар Афеян орж. Мөн тэртээ 2010 онд “Moderna” компанийг хөгжүүлэхэд тус бүр 5 ба 1,5 сая долларын хөрөнгө оруулалт хийж байсан Америкийн хөрөнгө оруулагчид болон Тимоти Спрингер, Роберт Лангер хоёр мөн адил тэрбумтэн болжээ. Мөн Испанийн “Laboratorios Farmacéuticos Rovi” компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Хуан Лопес-Бельмонте тэрбумтан болж. Үүнээс гадна Хятадын “Cansino” эмийн компанийн үүсгэн байгуулагч гурван хүн долларын тэрбумтан болсон байна.

“People’s Vaccine Alliance“ байгууллагын илтгэлд дурдсанчлан шинэ тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 19,3 тэрбум доллар болж байгаа нь ядуу орнуудын хүн амыг бүхэлд нь вакцинжуулахад хангалттай хэмжээний мөнгө аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18