Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас: Гурван сартай баавгайн бамбарууш өдөрт нэг литр сүү уудаг

М.Төгөлдөр
2021/05/23

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирсэн тухай мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг өчигдөр /2021.05.22/ Хөвсгөл аймгийг зорьсон юм. Бамбаруушийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байсан тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсанаар бамбаруушийг  нэг сар тэжээн, амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар болжээ. Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг  тэжээж  байгаа бөгөөд түүнийг өхөөрдөн Миша хэмээн нэрлэсэн байна.

Бамбарууш 2-3 сартай зургаан кг жинтэй, 48 см өндөртэй байгаа  бөгөөд өдөрт 1 литр сүү  ууж байгаа гэнэ. Түүнийг бие даан амьдрах чадвартай болохоор нь буюу ирэх долоодугаар сард жимс, мөөг ургахаар  байгальд тавихаар төлөвлөжээ. Бамбаруушийн эхийг олохоор судлаж байгаа тухай хэлж байна. Өнөөдөр түүнийг тэжээхэд зориулж  аймгийн төвөөс тор авчирч байгаа юм байна. Мөн байгальд тавих үед аюулгүй байдлыг нь хангаж, хянах үүднээс GPS-тэй хүзүүвчийг яамнаас явуулж байгаа гэдгийг хэлж байна. Бамбаруушийг тэжээж буй иргэдийн хэлж буйгаар биед нь орсон байсан хачигийг авсан, одоогоор биеийн байдал хэвийн байгаа гэдгийг мөн хэлсэн юм. Баавгайн бамбарууш 350-500 грамм жинтэй төрдөг. Гурван сартай эм, нялх Миша бамбаруушийг хооллоход жимс, сүү өгөх тухайгаа нутгийн иргэд илэрхийлсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар түүнийг сүүний хажуугаар жимс, молокогоор хооллож байгаа ажээ. 


0
angry
3
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18