Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаад буцлаа

М.Төгөлдөр
2021/05/23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн удирдлагуудтай уулзах үеэр Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бумбат” гэдэг газарт 48 га талбайд 1800 айлын орон сууцны хорооллын дотор шугам сүлжээг барих ажлын зардал 10 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээ илэрхийлсэн байна.

Мөн "ДБЭХС" ТӨХК-ийн өргөтгөлийн ажлын явцтай танилцжээ. Станцын хүчин чадлыг 50мб-аар өргөтгөх ажил өнгөрсөн 8-р сараас эхэлж, 0 түвшингээс доошхи газар шороо, барилгын арматур зангидах, бетон цутгалтын ажлууд хийгдсэн, гүйцэтгэл 37.5 хувьтай явж байна. Төсөлд нийт 79.5 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Үүний 60 сая ам.доллартай тэнцэх 420 сая юанийг БНХАУ-аас авч буй Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх бол үлдсэн 19.5 сая ам.долларыг Монгол Улсын төсөвт тусгаж байгаа юм. Харин энэ жилийн хувьд улсын төсөвт 6 тэрбумыг тусгажээ. Ерөнхий сайд өргөтгөлтэй танилцах үеэрээ Хөгжлийн банктай байгуулах зээлийн гэрээг яаравчлах, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн тоног төхөөрөмжийг Дорнод аймаг дахь хилийн боомтуудаар оруулж ирэхэд анхаарна гэдгээ мөн илэрхийлжээ.

МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Чойбалсангийн олон улсын нисэх буудлыг 4С зэрэглэлд шилжүүлэн өргөтгөх ажлын төлөвлөлттэй танилцсан байна. Чойбалсан олон улсын нисэх буудлыг 4С ангиллын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч үйлчилгээний барилга, хөөрч буух зурвас нэмж байгуулах 57,0 тэрбум төгрөгийн ажлыг 2022 оны улсын төсөв болон навигацын орлогоос санхүүжүүлэх юм байна.

Ийнхүү тэрбээр Дорнод аймаг дахь томилолтоо өндөрлүүлж, Улаанбаатарыг зорилоо.

Эх сурвалж: https://dornod.net/r/35225


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр