Х.Баясгалан: Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх саналын хуудсыг гараар тоолно

Л.Бямбажав
2021/05/21

Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийх үеэр, санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байхдаа "сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан" хэрэгт холбогдон, шалгагдаж буй иргэн н.Ган-Очир оролцож, мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2021.05.21/ мэдээлэл хийлээ.

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:

 Өчигдөр АН-аас санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэсэн мэдээлэл хийсэн. Энэ талаар мэдэгдэл, шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр ирүүлсэн. Энэ бичгийн хувийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлж байгаа.Сонгууль болохын өмнөхөн санал тоолох төхөөрөмжтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн, мэдээллийг улс төрийн нам эвсэл, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн зүгээс цацдаг. Санал тоолох машиныг 2012 оноос хойш хэрэглэснээр саналыг нэг ширхэгээр зөрүүлсэн гэсэн баримт нэг ч гарч байгаагүй. Тодорхой мэдэгдэхгүй,  хүнээр яриулдаг бичлэгийг гаргадаг. Үүнд одоо цэг тавих ёстой. Сонгууль хэвийн явуулах үйл ажиллагааг алдагдуулах сонгууль хуулийн дагуу зохион байгуулагдаж үйл ажиллагааг илт худал мэдээллийг олон нийтэд тараах нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж байгаа. Тиймээс холбогдох байгууллагуудад нь СЕХ хандана.

Сонгуулийн Ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан:

 "Сонгууль болгоны үеэр болон санал хураалтын дүн гарсны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээллийг ялагдсан талаас гаргадаг. Үүнд маш их харамсаж байна. Санал тоолох төхөөрөмжийг ашиглах бүртээ лицензийн төлбөрийг төлдөг. Хугацаа нь дуусна гэсэн ойлголт огт байхгүй. Төлбөр төлсөн санхүүгийн баримтууд нь ч бий. Өнгөрөгч 2020 онд хоёр удаа лицензийн төлбөрөө төлсөн. Хэрэглэх бүртээ л лицензийн мөнгө төлдөг. Мөн саналын хуудас бар кодгүй болж байгаа гэх ташаа мэдээлэл тараасан. Ингэх ямар ч боломж байхгүй. Санал тоолох төхөөрөмж бар кодыг таньж уншдаг.Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуульд  18 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Тухайн нэр дэвшигч бүрийг нэг бүрчлэн танихын тулд бар код олгодог. Саналын хуудас архивт хадгалагдаж, мөн саналын хуудасны зургуудыг СD-д хуулж ажиглагч нарт өгдөг. Мөн манайд ажилладаг юм шиг, гэрээгээр ажил гүйцэтгэсэн мэтээр хоёр иргэн мэдээлэл тараасан. Тэр мэдээллийг тараасан хоёр хүний хувьд манайд ажиллаж байгаагүй, мөн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаагүй. 

Өмнө нь хуулийн хүрээнд саналын хуудсын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд нэг ч удаа үр дүн зөрж байгаагүй. Энэ удаагийн сонгуулиар бүх саналын хуудсыг гараар тоолно" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр