Цар тахлын улмаас барилгын материалын хомсдол үүсжээ

М.Төгөлдөр
2021/05/21

Цар тахлын улмаас барилгын материалын логистик дараалал алдагдаж, глобал түвшинд зах зээл зохион байгуулалтаа алдаад байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Тухайлбал, Францын “Монд” сонины бичиж байгаагаар Өрнөдийн үйлдвэрлэгчид мод, модон эдлэл, ган, цементийн томоохон хомсдолтой тулгараад байгаа юм байна. Ялангуяа Европын барилгын сектор мод, модон хийц, төмөр хийц, керамик хавтангийн хомсдол хамгийн их байна. Францад гэхэд л сүүлийн хэдхэн сарын дотор модны үнэ 15 хувиар, модон хийцийн үнэ 12 хувиар өссөн байна. Гангийн үнэ 2020 оны сүүлээс сар бүр 15-20 хувиар өсөж байгаа юм байна.

Керамик хийцийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч Энэтхэгээс орж ирдэг хангамжид доголдол үүссэн барилгын салбарт энэ төрлийн бүтээгдэхүүний хомсдол бий болгожээ. Цар тахалтай холбоотой хөл хорионоос болж олон тооны үйлдвэр, боомтуудыг үйл ажиллагааг доголдсоноос болж Европыг чиглэсэн контейнерүүдийн тоо буурсан байна. Үүнээс болж зөвхөн ган эсвэл мод гэлтгүй шил, тусгаарлагч материал, цемент, шохой гээд барилгын бүх л материалын хомсдол үүсээд байгаа аж. Европын барилгын компаниуд барилгын материалын үнэ өснө гэж тооцож байсан ч ингэтэл огцом өснө гэж ер тооцоолоогүй байсан аж.

Хятад, АНУ-д шинэ барилгын тоо огцом өссөн учраас Европын мод үйлдвэрлэгчид тэдэнд илүү өндөр үнээр бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой болсон нь Европт эдгээр материалын хомсдол үүсэх бас нэг шалтгаан болжээ. Дээр нь дэлхий даяар экологийн шаардлагын дагуу модоор байшин барих моод үүссэн нь үнийн өсөлтөд мөн л ихээхэн нөлөөлж байгаа юм байна. Улмаар Францын барилгачид 1 шоо метр модыг барилга дээр хүргэж ирэх нөхцөлтэйгөөр 200-300 еврогоор авч байсан бол Америкийн барилгачид үйлдвэрээс гарахад нь шууд 700 еврогоор аваад эхэлсэн байна. Мөн Канад нь модон хийцдээ 20 хувийн нэмэлт тариф тогтоосон тул америкчууд тэндээс бус Европоос авахыг дээрд үзэх болжээ.

ОХУ-д ч ялгаагүй мод, модон хийцийн үнэ цар тахлын өмнөх үеийнхээс даруй хоёр дахин нэмэгдээд байгаа юм байна. Иймд Оросын Засгийн газар мод, модон хийцийн экспортод хязгаар тогтоох асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэж магадгүй гэж байна. Ямар ч байсан Европ, Америк, Хятадын зах зээл дээрх модны үнийн өсөлт зогсож, тогтворжих хүртэл хязгаар тогтоож магадгүй тухай яригдаж байна.

Түүнчлэн Азид чип ба хагас дамжуулагчдын хомсдол үүссэнтэй холбоотойгоор ахуйн электрон барааны үнэ өсөж байгааг Австрийн “Der Standard” сонин онцолжээ. Карантинаас болж хүмүүс зайнаас ажлаа хийхээс өөр аргагүй болж байгаагаас ноутбүк, компьютерын үнэ өсөхийн дагаа зурагт, ахуйн бүх төрлийн электрон барааны үнэ өссөн.

Тайванийн “Asus” компьютерын үйлдвэрлэгч нь компьютерын техникийн үнэ гарцаагүй өсөх талаар анхааруулаад эхэлсэн. Шинжээчдийн үзэж байгаагаар хагас дамжуулагчдын хомсдол 2022 оны дунд үе хүртэл үргэлжлэх тул үйлдвэрүүдийн хүчин чадал дутагдаж, үүний дагаж үнэ ч бас өснө. Одоогоор электроникийн үйлдвэрүүд хүчин чадлынхаа 95 хувиар ажиллаж байгаа учраас бүтэгдэхүүний гаралтын ойрын хугацаанд огцом нэмэгдүүлэх ямар ч боломжгүй гэж байна.

Ийнхүү ахуйн электрон барааны чип, хагас дамжуулагчийн хомсдол үүсээд байгаа нь автомашины үйлдвэрлэлд ч нөлөөлнө гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна. 2021 онд гэхэд л чипийн хомсдолоос болж машины үйлдвэрлэл 3,9 саяар багасна гэж “Alix Partners” компани тооцсон байна.

Ийнхүү салбар болгонд эд материалын болон логистикийн хомсдол, доголдол үүсэж байгаа учраас шинэ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн шат дамжлагыг өөрчлөх шаардлага бий болгож, улмаар энэ бүхэн тогтворжиж, голдиролдоо ортол нэлээд хугацаа шаардагдах тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 39 минутын өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 45 минутын өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 18 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 18 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 21 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр