Америк хүн бүрд өгсөн 1,4 мянган долларын чекийг олон мянган япончууд хүлээн авчээ

М.Төгөлдөр
19 цагийн өмнө

Байдены Засгийн газраас цар тахлын улмаас хохирсон эдийн засгаа сэргээх үүднээс америкчуудад тараасан 1,4 мянган долларын чекийг яагаад ч  далайн чанадад амьдрах хэдэн мянган япончууд хүлээн авах болсон байна.

Гэтэл АНУ-ын Татварын алба алдаа гаргаснаас болж Японы олон мянган иргэд энэхүү тусламжийн 1,4 мянган долларын чекийг хүлээн авсан болж таарчээ. Одоо Японы банкнуудад 1,4 мянган долларыг бэлнээр авах гэсэн хүмүүс урт дараалал үүсгэн зогсоож байгаа тухай “The Financial Times” сонин мэдээлж байна. Улмаар Японы зарим банкнуудад гадаад валютын ер үзэгдэж харагдаагүй чекийг боловсруулах гэж теллерүүд нь нэлээд сандарч байгаа тухай юм байна.

Ийнхүү Байдены буцалтгүй тусламжийн 1,4 мянган долларын чек авсан Япон хүмүүсийн дунд өмнө нь АНУ-д амьдарч байгаад нутаг буцсан япончууд олноороо багтсан байна. Америкийн татварын албанаас өөрийн нутагт байнга оршин суух эрхтэй хүмүүсийн бөглөж байсан татварын декларац дээр үндэслэн мөнгөний чекийг илгээсэн нь ийнхүү олон мянган япончуудыг баярлуулжээ. Гэхдээ хоёр улсын хоорондын нийгмийн халамжийн тухай тусгай гэрээ байгуулсан 2005 оноос өмнө Америкт амьдарч байсан япончууд энэ чекийг хүлээн авч. Америкт байнга оршин суухаа больсон 2021 оны байдлаар Америкийн хилийн цаана амьдарч байгаа хүмүүс тусламжийн хөтөлбөрт хамрагдахгүй ёсгүй болохоор Татварын албанаас чек хүлээн авсан япончуудад хандан, нэн даруй буцааж явуулахыг шаарджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18