Өвөрхангай аймгийн иргэдийн 7.7 хувь нь вакцины II тунг тариулаад байна

М.Төгөлдөр
18 цагийн өмнө

Орон нутагт хийгдэж буй Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаанд МХЕГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын, эм, биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын улсын /ахлах/ байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Өвөрхангай аймагт хийж байна. Тус аймгийн хувьд дархлаажуулалтад хамрагдах 74510 иргэний 71.4 хувь нь I тун, 7.7 хувь нь II тунд хамрагджээ. Мөн тус аймгийн харъяат 11607 хүн бусад аймаг, орон нутагт I тунд хамрагдсан байна. Вакцины нэгдүгээр тунд хамрагдалтаар Бат-Өлзий сум хамгийн өндөр буюу 90 хувь, Баян-Өндөр сум хамгийн бага буюу 36.2 хувьтай байгаа бол аймгийн төв Арвайхээр суманд 75.7 хувьтай байна. 

Нэгдүгээр тунд хамрагдах иргэдийн тоо буурсантай холбоотойгоор Арвайхээр суманд байсан 13 түр цэгийг буулгаж тус сумын өрхийн гурван ЭМТ-өөр вакцинжуулалт хийж байна. Ирэх Даваа гаригаас хоёрдугаар тунд хамрагдах иргэдийн вакцинжуулалт эхэлж, дархлаажуулалтын түр цэгүүдийг дахин ажиллуулахаар төлөвлөжээ. Хяналт шалгалтаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүртгэгч, зохицуулагч зэрэг хүн хүч дутагдалтай, вакцинд хамрагдахаар ирж буй иргэн эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээ авч буй иргэдтэй холилдох,  яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмж хангалтгүй зэрэг зөрчил илэрч байна.  Иймд түр цэгүүдийг өрхийн ЭМТ рүү шилжүүлэхгүйгээр тоог нь цөөрүүлэх байдлаар дархлаажуулалт хийх, аймгийн төвийн вакцины агуулахаас сумд руу вакцин тээвэрлэхдээ хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдахаас сэргийлж, цаг агаарын нөхцөл байдлыг тооцоолох зэргийг аймгийн Эрүүл мэндийн газарт зөвлөлөө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18