Эрдмийн зэрэг хамгаалахдаа бусдын бүтээлээс хулгайлсан сайд огцорчээ

Н.Мижидмаа
Өчигдөр

Германы Гэр бүлийн хэрэг эрхэлсэн сайд Франциска Гиффей нь эрдмийн цол хамгаалах диссертац бичихдээ бусдын бүтээлээс дурдалгүйгээр дураар авсан гэж буруутгагдсан тул намынхаа нэр хүндийг сэвтүүлэхгүй гэсэндээ сайдын суудлаасаа сайн дураар бууж байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Германы Канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна. Тэрээр “Шинжлэх ухаан-судалгааны уулзалт-2021” форум дээр үг хэлэхдээ “Францска Гиффей нь өнөөдөр сайд нарын танхимын хуралдааны үеэр надад хандан албан тушаалаас нь чөлөөлж өгөх хүсэлтийг ХБНГУ-ын Ерөнхийлөгчид тавихыг хүссэн” гэжээ.

Сайдыг докторын зэрэг хамгаалсан ажилдаа бусдын шинжлэх ухааны бүтлээсээ нэр дурдалгүй авсан, өөрөөр хэлбэл хулгай хийсэн эсэхийг Берлиний Чөлөөт их сургуулийн эрдмийн зөвлөл авч хэлэлцээд эрдмийн ажилд нь алдаа байгаа ч цол зэргийг нь хураах шаардлагагүй гэж үзсэн. Гэвч Гиффей нь цаашид намын нэр хүндийг сэвтүүлэхгүйн тулд докторын цолноосоо татгалзаад байсан бол удалгүй ийнхүү сайдынхаа тушаалаас сайн дураар бууж байгаа юм байна.

 

Олон нийтэд нээлттэй байгаа шинжлэх ухааны бүтээлүүдэд бусдын ажлаас зөвшөөрөлгүй авсан зүйлс байгаа эсэхийг нягтлан шалгадаг “VroniPlag Wiki” сайтын хэрэглэгчид эрхэм сайдын эрдмийн ажилд шинжилгээ хийгээд 200 нүүр бүтээлээс нь 49 нүүрэнд нь жинхэнэ зохиогчийг дурдаагүй, холбоосыг заагаагүй үгэн болон утгын санааг нь зээлдэн авсан бичвэр байна гэж дүгнэсэн нь маргааны эхлэл болсон байна. 

 

Германд иймэрхүү зэмлэлд туйлын хариуцлагатай ханддаг бөгөөд холбооны Канцлер Меркель нь Гиффей сайдыг “маш чухал бөгөөд бат бэх амжилтад хүрсэн” гэж үнэлсэн, их сургуулийн зөвлөл эрдмийн цолыг нь хурааж авах шаардлагагүй гэж үзсэн ч улстөрч нь ийнхүү судлаасаа огцорч, дараагийн хүмүүст байраа тавьж өгчээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18