АНУ нь Орос Хятад хоёрыг ээлжлэн “чимхэв”

Б.Хонгорзул
2021/05/19

АНУ нь манай хоёр хөршийг стратегийн хамгийн аюултай дайсан гэж тодорхойлоод, энэ хоёрын нөлөөг хумих талаар боломжтой бүх арга хэмжээг авч, амар заяаг нь үзүүлэхгүй байгаа билээ.  

Энэ удаад АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пэлоси дэлхийн нийтэд хандан Бээжинд явагдах өвлийн Олимпын тоглолтод дипломат түвшний бойкот зарлахыг уриалжээ. Тэрээр Конгресст үг хэлэхдээ “дэлхийн тэргүүлэгч улсуудын төрийн тэргүүнүүд Хятадад болох Олимпын тоглолтод хүрэлцэн очихоос татгалзах ёстой. Бүгдээрээ төрийн тэргүүнүүдээ хятад руу явуулж Хятадын Засгийн газарт хүндлэл үзүүлэхгүй байцгаая” гэжээ. Конгрессын тэргүүний уриалга нь Америкийг аялдан дагалдагч улс орны хувьд том сэрүүлэг гэж болохоор тул ойрын үед онцгой идэвхтэй зарим нэг нь үүнийг дэмжсэн мэдэгдэл хийгээд эхлэх байх гэж зарим шинжээчид үзэж байгаа аж.  

Үүний хариуд АНУ дах Хятадын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Пенъюй Twitter дээрээ “Олимпын хартийн мөн чанарт үл нийцсэн зүйл хийж спортыг улс төржүүлж, улмаар бүх тамирчдын шударга тэмцэл өрнүүлэх эрхийг шамшигдуулж байгаа эсэргүүцэж байна” гэж жиргэжээ.  

Ийнхүү АНУ нь Хятадыг Өвлийн олимпод чинь дагуул улсуудаа оролцуулахгүй шүү гэж сүрдүүлсний дараа Оросын “нясалсан” гэж байна. АНУ-ын Төрийн департаментаас “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих ажилд оролцож байгаа өрнөдийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. Төрийн департаментын төлөөлөгч “Бид хориг арга хэмжээнд өртөж магадгүй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын судалсан хэвээр байна. Умардын урсгал-2-т оролцож байгаа компаниудад хандан хориг арга хэмжээнд өртөж магадгүй тухай ойлгомжтой мэдэгдсэн” гэжээ.  

Гэтэл үүний өмнөхөн Жо Байдены захиргаа нь “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээ авахаас татгалзах төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээ тархаж байсан ч ийнхүү худал болж таарчээ. ОХУ ба Герман, Австри гэх мэт Баруун Европын улсуудын хувьд нэн чухал ач холбогдолтой гэгдэж байгаа энэхүү хий дамжуулах хоолойг бүр 2019 онд дуусгах боломжтой байсан. Гэвч Трампын Засгийн газар, залгуулаад Байдены захиргаа янз бүрийн сүрдүүлэг, хориг арга хэмжээ авч байгаа тул өрнөдийн компаниуд болгоомжилж төслөөс ээлж дараалан гарцгаасан. Одоогоор 2468 км урттай энэхүү хий дамжуулах хоолойн ердөө 80 км барих дутуу үлдээд байгаа юм. АНУ нь хий дамжуулах хоолой барих ажилд оролцож байгаа тусгай зориулалтын дөрвөн усан онгоц, тэдэнтэй холбоотой дөрвөн компанийн эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа тухай “Politico” сонин мэдээлсэн байна. Ингэвэл хоолой барих ажлыг хангалттай урт хугацаанд зогсоож чадна гэж төлөвлөсөн байна. Ингэж удах завсар Германд сонгууль болох бөгөөд хоолой тавихыг тууштай эсэргүүцэж байгаа Ногоон нам ялалт байгуулбал Меркелийн оронд Канцлер болох хүн хоолойг нэг мөр хориглох магадлал байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 16 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 17 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр