"Ипотекийн зээлийн урьдчилгааг 15 хувь болгохоор судалж байна"

Л.Бямбажав
2021/05/19

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн тулгамдсан асуудлуудыг  цогцоор нь хэлэлцэж байна. Энэ үеэр нийслэлд хэрэгжүүлж буй орон сууцны хороолол барих төсөл, хөтөлбөр, инженерийн дэд бүтэц, хот байгуулалтын талаар  Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.

 Нийслэлд 411.4 мянган өрх буюу нийт өрхийн 45.8 хувь нь  амьдарч байна. Үүний 201.6 мянган өрх нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц болон бие даасан тохилог сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 209.8 мянган өрх буюу 50.9 хувь нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон уламжлалт гэр сууцанд амьдарч байна. Нийслэлийн хэмжээнд амьдарч байгаа нийт 411.4 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй байгаагаас 5.5 хувь нь бусдын сууцанд түрээстэй, 4.4 хувь нь бусдын сууцанд түрээсгүй амьдарч байна. Мөн Монгол Улсын Статистикийн үндэсний хорооны мэдээллээр 2020 оны жилийн эцсийн байдлаар нийслэлд өрхийн дундаж орлого 1.6 сая төгрөг байна.

      Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаар тогтоолоор батлуулсан. Энэ хүрээнд 100 000 айлын орон сууцыг нийслэлд барихаар төлөвлөсөн бөгөөд 2020 оны жилийн эцсийн өссөн дүнгийн байдлаар 47,149 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

  Иргэдийн орон сууц худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 2020 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр зээл авах иргэдэд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн. 

  • 2021 оны тавдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 251.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3437 зээлдэгчид олгоод байгаагаас нийслэлд 196.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2405 зээлдэгчид олгосон нь өнгөрсөн оны мөн үеээс 2.8 дахин их байна.

 Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах хүрээнд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж байгаа аж.

 “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцод Хотыг бүс нутгийн зарчмаар хөгжүүлэх буюу төв дагуул хотуудын бүхэл бүтэн тогтолцоо хэлбэрээр төлөвлөн хөгжүүлэх, нөгөө талаар тодорхой хотын төвлөрлийг сааруулах үйл явцыг бүс нутгийн төлөвлөлттэй уялдуулан шийдвэрлэх шийдлийг гаргаж эрчимтэй хөгжиж байгаа дагуул хотуудтай олон улсад өрсөлдөгч Метрополитан хот болгон хөгжүүлэхээр тусгагдсан.

Дээрх бодлогын баримт бичгүүдэд Богдхан уулын урд талаар Мандал өртөө Багахангайг холбосон 170 км урт “Богдхан төмөр зам”-ыг замыг барьж ачаа тээвэр, транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэхээр тусгагдсан. Богдхан төмөр зам нь Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор дагуу байрлах тул түүнийг түшиглэн Шинэ Зуунмод /Аэросити/ хотод ачаа тээврийн нэгдсэн зангилаа төвийг байгуулна.

Харин Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр замыг түшиглэн Богдхан уулыг тойрсон Шинэ Зуунмод /Аэросити/ хот-Сонгино 21 өртөө-Улаанбаатар хот-Хонхор-Майдар хот төсөл-Төв аймгийн Зуун мод хот зэрэг дагуул хот, тосгодыг холбосон “Хөгжлийн алтан тойрог”  буюу нийтийн тээврийн сүлжээг байгуулна. Шинээр хийгдэх “Хөгжлийн алтан тойрог” төслийн нарийвчилсан ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 1 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 1 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 2 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 7 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 8 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25