Л.Оюун-Эрдэнэ: Соёлын бүх контентийг Засгийн газраас онцгойлон дэмжинэ

Л.Бямбажав
2021/05/18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.05.18/ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна. Монгол Улсын соёлын бүтээлч салбарт 3360 орчим ААН ажиллаж бөгөөд энэ нь нийт ААН-ийн 3,4 хувийг бүрдүүлдэг аж.  

Ерөнхий сайдын хувьд  соёлын салбарыг эдийн засагч болгохыг мөрөөдөж буйгаа тэрбээр өмнө нь илэрхийлж байсан юм. Тухайлбал, Hu шиг хамтлагийг олон гарахын төлөө, “Галзуу хурд”-ыг Монголд хийхийн төлөө энэ салбарыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулахаа мэдэгдсэн.

Өнөөдөр тэрбээр соёлын салбарын баялаг бүтээгчидтэй уулзах үеэрээ “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тэргүүлэгч салбар болгохыг зорьж байна. Энэ салбар бол уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний орлого оруулах боломжтой  мөн шавхагдахгүй нөөцтэй. Нөгөө талаараа хүний хөгжлийн асуудал. Төрт ёс, нүүдэлчдиийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой учраас бүтээлч үйлдвэрлэл болгох нь чухал.

Гадаадад гарч болох соёлын бүх контентийг Засгийн газраас онцгойлон дэмжинэ. Гадаадад экспортлоход хөгжлийн банк, бусад эх үүсвэр, бонд гаргах, төсвийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаа өрнүүлэхэд нь дэмжье. Томоохон арга хэмжээ, кино хийх бол татварыг нь  хөнгөлөх эрхзүйн орчныг бүрдүүлье. Соёлын бүтээлч орчныг бүрдүүлэх эрх зүйн орчин гэсэн үг. Эго байдлаа татаад, нэгнээ үгүйсгэхгүй хамтран ажиллацгаая” гэж  уриаллаа.


 


4
angry
1
care
1
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
133.159.119.95
2024/02/17
0
0
Настай хүмүүс зуслангийн газраа өмчлөх хүсэлт гаргаад олон жил хүлээцгээж байна. Ямар ч зөрчилгүй газрууд. Дүүргээс өмчилж болно гээд явуулахаар нийслэл нь өмчилдөггүй буцаадаг. Энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй ерөнхий сайд.
Хариулах
2405:5700:302:f66e:f555:66e:b35d:276e
2023/12/22
0
0
За өв соёл гээд 30 жил ярилаа одоо болио.
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр