Их долоогийн гишүүн орнуудыг нүүрсний цахилгаан станцуудаас бүрэн татгалзахыг уриална

Н.Мижидмаа
2021/05/17

 Их Британи нь удахгүй болох Их долоогийн уулзалтын үеэр нүүрсний цахилгаан станцуудаас аль болох хурдан татгалзахыг уриалах гэж байгаа тухай “Kyodo” агентлаг мэдээлж байна.

  Энэ тухай холбогдох заалтыг дээд түвшний уулзалтын дараах мэдэгдэлд тусгайлан оруулахыг Британи санал болгоод байгаа юм байна. Ингэж мэдэгдэлд оруулахын өмнөх хэлэлцүүлгийг энэ сарын 20-21-нд болох Их долоогийн байгаль орчны сайд нарын уулзалтаар явуулах аж. Их долоогийн гишүүдээс Их Британи, Герман, Итали, Канад, Франц гэсэн улсууд нь нүүрс олборлохоос татгалзах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Байдены захиргаа ч энэ асуудалд нааштай хандаж байгаа аж. Харин Япон "Фукусима-1" цөмийн станц дээр гарсан ослын дараа цөмийн эрчим хүчнээс татгалзах тухай яригдаж байгаа үед нүүрсний цахилгаан станцуудаа бүгдийг ашиглалтаас гаргана гэдэг Японы хувьд тун бэрх зорилт болж хувираад байгаа.

  Японд одоогоор 140 нүүрсний цахилгаан станц ажиллаж байгаагаас 26 нь саяхан баригдсан ашигт үйлийн коэффицент өндөртэй, нүүрсхүчлийн ялгарал багатай хамгийн орчин үеийн станцууд юм. Иймд үлдсэн 114 станцаас 100 орчмыг нь бүрэн зогсоох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Окинава, Хоккайдо гэх мэт зарим мужуудад ч байгалийн гамшиг, онцгой байдалд нөөц болгож зарим нүүрсний цахилгаан станцуудыг үлдээх юм байна.

 

Их долоогийн уулзалт зургаадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Корнуолл хойгийн Кабрис-Бэй сувиллын хотхонд уламжлалт хэлбэрээр явагдана. Түүнд Их долоон гүрний төрийн тэргүүнүүдээс гадна Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, тусгайлан уригдсан Энэтхэг, Өмнөд Солонгос, Австралийн удирдагч нар оролцох юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18