Палестины энгийн иргэдийг хүчирхийллээс хамгаалах тусгай хүч байгуулахыг уриалав

Н.Мижидмаа
2021/05/17

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу нь  Палестины энгийн иргэдийг хүчирхийллээс хамгаалах олон улсын тусгай хүч байгуулахыг уриалсан байна. Тэрээр Исламын хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын хуралдаан дээр үг хэлэхдээ “Олон улсын хамтын нийгэмлэг нь Палестины энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах хариуцлагыг хүлээж байгаа. Энэ хариуцлагын чухал хэсэг нь Исламын хамтын ажиллагааны байгууллагад ногдож байгаа юм. Бид 2018 оны зургаадугаар сард батлагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу Палестины энгийн иргэдийг хамгаалах олон улсын тогтолцоо байгуулахаар ажиллах ёстой. Энэ санаачилга нь дэмжигч орнуудын зүгээс цэргийн болон санхүүгийн дэмжлэг авдаг олон улсын хүч байгуулах замаар хувь хүмүүсийг хүчирхийллээс хамгаалахад оршино” гэжээ. Өөрөөр хэлбэл мөргөлдөөнтэй бүс нутаг НҮБ-ын Энхийг сахиулагчидтай адил эрх бүхий исламын шашинд оруудын олон улсын цэргийн хүч оруулахыг санал болгосон байна.

  Тавдугаар сарын 10-аас хойш өрнөж байгаа мөргөлдөөний улмаас Палестины 181 хүн амь насаа алдаад байгаагаас 52 насанд хүрээгүйчүүл, 31 эмэгтэй байгаа бөгөөд шархадсан хүний тоо 1125 –д хүрээд байгаа аж.

 

Чавушоглугийн энэхүү санаачилгын өмнө Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Ураза-Байрамын тохиолдуулан исламын сүсэгтэн олонд хандан үг хэлэхдээ “Бид Израйл нэртэй алан хядагч улсын дарангуйлалд уурлан хилэгнэж байна. Тэд бүх хэмжээ хязгаарыг давж гарлаа. Тэднийг зогсоох нь хүн төрөлхтний үүрэг” гээд Турк улс нь Уулын Карабахын эзлэгдсэн газар нутгийг чөлөөлөхөд Азербайжанд тусалж байсантай адилаар Иерусалим дах палестинчүүдын үйл хэргийг эрс шийдэмгий тэмцэнэ гэж мэдэгдээд байсан юм.

 

Гэвч шинжээчид Израйль бол Армени биш болохоор Турк нь Уулан Карабахад байсан шиг дураараа дургиж чадахгүй гэдгийг онцолсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18