Палестины радикалууд тавдугаар сарын 10-аас хойш 2900 пуужин харважээ

Н.Мижидмаа
2021/05/17

Гаазын бүс дэх Палестины радикал үзэлтнүүд тавдугаар сарын 10-аас хойш Израйлын хотууд руу 2900 пуужин харвасан тухай Израйлын армийн хэвлэлийн албанаас мэдээгджээ. Тус мэдэгдэлд дурдсанаар Гаазын бүсээс Израйлын газар нутаг руу 2900 орчим пуужин харваснаас 450 нь Гаазын бүс дотроо унасан. Агаарын довтолгооноос хамгаалах “Төмөр дээвэр” систем нь 1150 орчим пуужинг амдан устгасан. Сүүлийн 24 цагийн дотор Израйлыг хамгаалах армийн сөнөөгч онгоц ба нисгэгчгүй онгоцнууд нь Гаазын бүсийн дагууд ХАМАС ба “Исламын жихад” бүлэглэлүүдийн 90 алан хядах объектуудад цохилт өглөө. Израйлын устгасан байнууд дунд ХАМАС-ын улс төрийн товчооны удирдагч ба ХАМАС-ын хүний нөөц материал техникийн хангамжийн хэлтсийн даргын байруудын тус тус устгасан байна. Мөн пуужин харваж байсан 40 гаруй тоноглосон талбайд цохилт өгч устгажээ.

  2014 оноос хойш хамгийн томд тооцогдож байгаа энэ удаагийн мөргөлдөөн нь тавдугаар сарын 7-нд эхэлсэн гэж болно. Израйлын шүүх Зүүн Иерусалим дах Шейх-Жарра дүүргээс дөрвөн араб гэр бүлийг байрнаас нь албадан нүүлгэх шийдвэр гаргасан нь мөргөлдөөн үүсэх шалтгаан болжээ. 1948 онд Иерусалимын нэлээд хэсгийг Иордан эзлэн аваад тэнд амьдарч байсан еврей гэр бүлүүдийг албадан нүүлгэж, оронд нь араб айлуудыг оруулсан. Гэтэл 1967 онд Израйл Иерусалимын эзлэгдсэн хэсгийг зэвсгийг хүчээр эргүүлэн авснаар байдал өөрчлөгдсөн. Улмаар 1972 оноос тэнд суурьшсан араб айлуудыг шүүхийн шийдвэрээр албадан нүүлгэж, 1948 оноос өмнө амьдарч байсан еврей эздэд нь буцаан өгч эхэлсэн юм. Ийм нэг шүүхийн маргаан олон жилийн дараа еврей гэр бүлийн ялалтаар дууссан нь ийнхүү том мөргөлдөөний шалтгаан болжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18