Тэмээчин Н.Байгалмаа галд өртөж харамсалтайгаар амиа алджээ.
Тодруулбал, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар 16-ны өдрийн 01:18 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Уг түймэрт иргэн Б /33 настай, эмэгтэй/ өртөж нас барсан, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна