Хүүхдүүдийн дунд халдвар тархах эрсдэл өндөр байгаа учир олон нийтийн газраар дагуулж явахгүй, тоглоомын талбайд хүн хоорондын зайг бариулах, айлд зочлох гэх мэт үйлдлээс зайлсхийх хэрэгтэй. Хүүхдүүдийг вакцинжуулах судалгаа, татан авах хэлэлцээрийг хийж байгаа ба илүү дэлгэрэнгүй мэдээллийг тухайн үед нь өгнө. Ямартай ч эхний ээлжид төгсөх ангийн хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байна" хэмээн УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар 800 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Улсын хэмжээнд Ковид-19-ийн халдвараар өвдсөн хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл,
0-4 насны 2230 хүүхэд
5-9 насны 3231 хүүхэд,
10-14 насны 3105 хүүхэд
14-17 насны 1430 хүүхэд тус тус халдвар авсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна