Данид устгалд оруулсан 4 сая булганы сэг зэмийг шатаана

Н.Мижидмаа
2021/05/14

Данийн Засгийн газар корона вирусийн аюулгүй мутаци тархах эрсдэлийн улмаас устгалд оруулж булсан дөрвөн сая булганы сэгийг чандарлахаар шийдсэн байна. Булгануудыг өнгөрсөн оны намар устгалд оруулж, булсан тул одоо бүгдийг ухаж гаргах юм байна. Эхний ээлжид зургаан сарын мөнө булагдсан сэг ямаршуу байдалтай байгааг шалгахын тулд Норре-Фельдинг хотын орчим булсныг ухаж гаргах юм байна. Үүний дараа л бүх цогцсыг чандарлах арга хэмжээ авах бөгөөд долоодугаар сарын дундуур гэхэд бүгдийг чандарлаж дуусгахаар төлөвлөжээ. 

 

Эрх баригчид сэгийг ухаж байгаа газрын ойр орчим эвгүй үнэр тархаж магадгүй талаар оршин суугчдад анхааруулга хүргэсэн байна. Данийн Хөдөө аж ахуйн сайд РасмусПрен “Хэсэг хугацаанд үнэртэй бас шуугиантай байх нь таагүй ч гэлээ нутгийн иргэд олон жилийн турш тодорхойгүй байдалтай амьдарч байснаас ингээд түр зуурын таагүй байдалтай тулаад гарсан нь дээр гэж бодох байх” гэжээ.

 

Сануулахад, Дани нь 2020 оны арванэгдүгээр сарын 5-нд улс даяар булга үржүүлгийн бүх фермд байгаа амьтадыг устгалд оруулах шийдвэр гаргасан юм. Эдгээр амьтадын дунд тархсан нэгэн төрлийн халдвар нь хүнд халдварлах эрсдэлтэй төдийгүй корона вирусийн эсрэг биет үүсэх чадвар сулруулдаг нь тогтоогдсон тул ийм шийдвэр гаргажээ. Одоогоор ийм гаж өөрчлөлтөд орсон вирусийн халдвар авсан 12 хүн бүртгэгдээд байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас булга нь хүнд аюултай коронав вирусийн халдвар тээгч мөн болохыг баталсан. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18