АНУ-ын генералууд Жо Байденыг бие болон сэтгэцийн хувьд эрүүл бус эргэлзээтэй гэжээ

Н.Мижидмаа
2021/05/14

Чөлөөндөө гарсан Америкийн 120 гаруй генералууд Ерөнхийлөгч Жо Байдены сэтгэцийн болон биеийн эрүүл мэндэд төдийгүй 2020 оны сонгууль шударга явагдсан гэдэгт эргэлзэж байгаагаа ил тод мэдэгдсэн захидал бичжээ. “Flag Officers 4 America” сайт дээр тавдугаар сарын 12-нд гарсан нээлттэй захидалд “Ерөнхий командлагчийн сэтгэцийн ба бие махбодын байдлыг үл тоож болохгүй. Энэ хүн хаа ч явсан, өдөр ч тэр шөнө ч тэр үндэсний аюулгүй байдлын салбарт зөв оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх ёстой” гэсэн байна. Түүнчлэн “Ард түмний хүсэл зоригийг бодитоор тусгасан шударга, үнэн сонгуульгүйгээр манай Үндсэн хууль улс орон маань үгүй болно. Сонгуульд гаргасан зөрчил ил болохоор ХМТ ба Дээд шүүх нь нэн даруй арга хэмжээ авах ёстой болохоос 2020 оных шиг үл тоож болохгүй” гэжээ.

 

Цаашлаад Америкийн чөлөөндөө гарсан генералууд, адмиралууд нь “АНУ-ын шинэ захиргаа нь Конгрессоор оруулалгүйгээр 50 гаруй заавал гүйцэтгэх заалтад гарын үсэг зурснаас цөөнгүй ч өмнөх захиргааны үр дүнтэй бодлогыг халсан гэх зэргээр дарангуйлагчийн ааш авир гаргаж Америкийн иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх рүү бүрэн хэмжээний дайралт хийлээ” гэжээ.

 

Эцэст нь генералууд нь америкчуудад хандан социализм, марксизм, прогрессивизм зэргийг эсэргүүцдэг улстөрчдийг дэмжихийг уриалаад дотоод улс төрийн бодлогоо боловсруулахдаа ашиг сонирхол хөөцөлдсөн бүлэглэлүүдэд бус харин нийт америкчууд, түүн дотроо дундаж ангид онцгой анхаарал хандуулж байхыг уриалсан байна. 

 

Үүний өмнөхөн Францын чөлөөндөө гарсан генералууд Ерөнхийлөгчдөө хандан захидал бичиж улс оронд нь иргэний дайн нүүрлээд байгааг анхааруулж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18