Америкийн технологийн компаниуд төрөөсөө 50 тэрбум доллар нэхжээ

Н.Мижидмаа
2021/05/14

Америкийн технологийн аварга компаниуд, түүний дотор iPhone-ын үйлдвэрлэгч компани нь бүтээгдэхүүнийхээ үнийн өсөлтийг зогсоох шинэ арга сэдсэн тухай “” мэдээлж байна.

 

АНУ дах чипний томоохон үйлдвэрлэгч болох “>span class="s4">Intel”, “Nvidia”, “Qualcomm” болон бичил схемийг техниктээ ашигладаг “Apple”, “Google”, “Amazon Web Services”, “Microsoft”, “Verizon”, “AT&T” зэрэг аварга том компаниуд эвсэл байгуулжээ. Ингэснээр тэд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг өргөтгөх, боловсронгуй болгох судалгаанд шаардлагатай 50 тэрбум долларын нөхөн төлбөр гаргуулахаар лоббидож байгаа юм байна. Энэхүү эвслээс АНУ-ын Конгресст захидал бичиж дэлхий даяар хагас дамжуулагчдын хомсдол үүсээд байгааг онцолж, 50 тэрбумын буцалтгүй тусламж үзүүлбэл алс ирээдүйдээ Америкт бичил схем нийлүүлэх ямар ч доголдолгүй, хомсдол үүсгэлгүй ажилладаг хангалтын дамжлагыг бий болгоход тустай гэж тайлбарласан байна. 

 

Цар тахлын үеэр хүмүүс электрон бараа бүтээгдэхүүн асар ихээр сонирхон худалдан авах болсноор чипнийхомсдол үүссэн юм байна. Хүмүүс хөл хорионы үеэр гэрээс ажиллах, гэрээ цэгцлэхэд шаардлагатай ноутбүк, смартфон, ахуйн электрон бараа асар олноор худалдан авсан. Үүнээс болж хагас дамжуулагчдын хомсдол үүсэхэд дэлхийн авто машины зах зээл хамгийн түрүүнд өртсөн гэж байна. 

 

“The New York Times” сонины мэдээлснээр энэхүү эвсэлд Америкийн автомашин үйлдвэрлэгчид ороогүй юм байна. Гэхдээ тэд АНУ-ын эрх баригчдад хандан машин үйлдвэрлэлийн салбарт зориулан бүтээгдэхүүн гаргадаг хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийг санхүүгээр дэмжихийг хүссэн мэдэгдэл явуулаад байгаа аж.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18