Усан цахилгаан станц тойрсон ээдрээ шийдэгдэх үү?

Н.Мижидмаа
2021/05/14

Этиоп улс Хөх Нил мөрний эх дээр усан цахилгаан станц байгуулж байгаатай холбогдсон ээдрээ шийдэгдэх тийшээ нэг алхам хийжээ. “Сэргэн мандалт” гэж нэрлэгдсэн энэ УЦС-ын усан сангийн дүүргэлтийн талаар Египет, Судан улсуудтай гурван тал хэлэлцээ дээр Этиоп олон асуудал дээр буулт хийсэн тухайгаа мэдээлжээ.

 

Этиопын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Дина Муфтиэнэ талаар мэдэгдэл хийхдээ “Бид хэлэлцээ дээрх ажиглагчдын үүргийг нэмэгдүүлэхийг зөвшөөрч, тэдэнд өөрсдийн санал бодлоо илэрхийлэх, оролцогч улсуудтай зөвлөлдөх эрхийг олгосон” гэжээ.

 

Яагаад Этиоп улс өөрийн нутаг дээр гол дээр УЦС барих гэхэд Египет, Судан хоёр эсэргүүцээд байгаа талаар, яагаад хэлэлцээнд ажиглагчдад илүү эрх өгснөө буулт хийсэн гэж мэдэгдээд байгаа талаар тайлбар хийх хэрэгтэй. 

 

Нил мөрний дөрвөн том цутгалангийн гурав, түүний дотор Хөх Нил мөрөн нь Этиопын нутгаас эх аван урсдаг. Ер нь яваандаа нийлж томорсоор алдарт Нил мөрөн болдог нийт гол мөрнүүдийн 86 хувь нь Этиопын нутаг дэвсгэрээс эхтэй юм. Иймд урсгалын доогуур байрладаг Судан ба Египетийн хувьд Этиопын “Сэргэн мандалт” УЦС нь тун эмзэг цэг болж хувирсан. Хөх Нил дээр баригдаж байгаа энэ УЦС –ын ээдрээг хэрхэн шийдэхээс дараа дараагийн баригдаж магадгүй УЦС-уудын  хэтийн төлөв тодорхой болно. “Сэргэн мандалт” УЦС-ын усан сангийн хэмжээ нь 74 тэрбум куб.м. Энэ том усан санг нэг дайралтаар дүүргэнэ гэвэл үндсэн Нил мөрний урсгалын дагууд байрладаг Судан, Египет улсуудад газар тариалан, экологи хүнд байдалд орж, дагалдаад энэ хоёр улс эдийн засаг, хүмүүнлэгийн томоохон хямралтай тулгарна гэж болгоомжилж байгаа юм. Иймээс Этиоп улс нь усан санг долооно жилийн дотор дүүргэнэ гэж төлөвлөөд байгаа бол Египет улс гэхэд л 21 жилийн хугацаанд аажмаар дүүргэхийн шаардаж байгаа. Ингээд ч зогсохгүй усан сан руугаа ус татахын тулд Египет, Судан улсуудтай зөвшилцөн тохиролцдог, заавал  мөрдөх ёстой, мөрдөөгүй тохиолдолд олон улсын эрх зүйн дагуу хатуу мөнгөн торгууль төлдөг тийм гурван талт гэрээг Африкийн холбоо, Европын холбоо, НҮБ, АНУ гэсэн дөрвөн ажиглагч гэрчтэйгээр байгуулахыг шаардаж байгаа юм. 

 

Харин Этиоп нь хоёр зүйл дээр бат зогсож байсан. Эхнийх нь Нил мөрнийг хамгаалахтай холбоотой олон улсын ямар ч гэрээнд гарын үсэг зурж нэгдээгүй учраас УЦС барихдаа хэнээ ч зөвшөөрөл авах ёсгүй. Нөгөөх нь Африкийн улс орнууд дотоод асуудлаа өөр хоорондоо шийдэж байх ёстой, хөндлөнгийн олон ажиглагч, зөвлөхүүд шаардлагагүй.

 

Хэлэлцээ үр дүнд хүрэхгүй, Этиоп нь цахилгаан станцынхаа усан санг Хөх Нил мөрнөөс их хэмжээний ус авах замаар дүүргэсэн хэвээр байвал Египет нь УЦС-ын даланд агаараас цохилт өгөх замаар асуудлыг шийдэх талаар яриа гарч байсан юм. Гэхдээ энэ удаад ямар ч байсан гаднын ажиглагчдын хэлэлцээнд оролцох, санал бодлоо илэрхийлэхийг зөвшөөрсөн нь нэлээд том буулт юм.

 

Этиоп нь өнгөрсөн оны зун, борооны улирлын ид үеэр усан сандаа анхны 4,9 тэрбум куб.м усыг авч анхны дүргэж эхэлсэн нь асуудлын нэлээд хурцатгасан. Энэ жил усан санг дүүргэх хоёр дах шатны ажлын хүрээнд Этиоп нь долоо ба наймдугаар саруудад ахин 13,4 тэрбум куб.м ус авахаар төлөвлөөд байгаагаа зарласан. Тэгэхээр байдал хурцадмал хэвээр байгаа гэж болно. 

 

Этиоп нь “Сэргэн мандалт” УЦС барих төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Нийт 4,6 тэрбум долларын өртөгтэй энэ УЦС одоогийн байдлаар 79 хувийн бэлэн байдалтай болсон бөгөөд 2021 оны зургаадугаар сард анхны цахилгаан гүйдлээ үйлдвэрлэж эхлэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 28 минутын өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 2 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 3 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 3 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 4 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 4 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 21 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 21 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 23 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ Өчигдөр
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно Өчигдөр
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно Өчигдөр