Ираны эргийн хамгаалалтын завинууд Америкийн цөмийн шумбагчийг бүслэх гэж оролджээ

Н.Мижидмаа
2021/05/12

Америкийн хэвлэлүүд Ормузын хоолойн орчим Ираны эргийн хамгаалалтын хурдны завинууд  Америкийн “Жоржиа” цөмийн шумбагчийг бүслэх гэж оролдсон тухай “Forbes” мэдээлжээ. Цөмийн шумбагч нь эргүүлийн “USS Thunderbolt”, “USS Squall” усан онгоц, крейсерангиллын “USS Monterey” усан онгоц зэрэг бусад зургаан хөлгийн хамт Ормузын хоолойгоор гарах үед оролдлого хийгдсэн байна. Шумбагч онгоц хамгаалалт дунд ил явж байхад нь Ираны хурдны 13 завь гэнэт довтолж, бүслэхийг завджээ. Ийм үед бусад зургаан онгоцноос анхааруулах буудлага хийсний дараа л Ираны завинууд аюулгүй зайнд ухарсан гэж байна. Америкчууд Ормузынхоолойг Ираны  завинууд бусад улсын усан онгоц руу гэнэтийн дайралт хийхэд хамгийн тохиромжтой газар гэж үздэг.

Америкийн зэвсэгт хүчний хэвлэлийн албаны Жон Кирбиэнэ тохиолдлын дараагаар мэдэгдэл хийхдээ “Ираны завинууд аюулгүй бус бөгөөд мэргэжлийн бус маневр хийж, усан онгоцны аюулгүй байдлын дүрмүүдийг үл мөрдөж, АНУ-ын байлдааны усан онгоцнуудад аюул учруулсан” гэж мэдэгджээ. Дашрамд сонирхуулахад Ормузын хоолойноос Ираны нийслэл хүртэл 700 км бол бүслэгдэх шахсан “Жоржиа” цөмийн шумбагч нь 2500 км тусгалтай “Томагавк”  далавчит пуужин тээдэг юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18