Энэтхэгт COVID-оос болж нас барсан иргэдээ чандарлаж дийлэхгүй байна

Н.Мижидмаа
2021/05/12

Энэтэхгт COVID-19-ийн халдвар газар авахыг дагаад нас барагчдын тоо ч огцом өсөж, үүнээс болж цогцос чандарлах хөлс ч огцом өссөн байна.  Үүнээс болж ядуус корона вирусээр нас барсан төрөл садны хүмүүсээ уламжлалын дагуу чандарлаж дийлэхгүй болсон байна. Улмаар тэд цогцсыг шууд голд хаяж урсгах болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж анхааруулсан байна.

 

Тухайлбал, Бихар мужийн албаны хүмүүс Ганц мөрнөөс 71 цогцос гаргаж авсан бол урсгалаар дээгүүр байрлалтай Уттар-Прадеш мужийн албаныхан голоос 25 чандарлаагүй цогцос гаргаж авсан байна. Иймд Ганга мөрний дагуу мужуудын удирдлагаас иймэрхүү үйлдэл хийвэл хуулийн хариуцлага тооцохыг анхааруулсан мэдэгдэл тараасан байна. Түүнчлэн Засгийн газар нь Жал-Самадхи уламжлалыг мөрдөхийг түр зогсоох тухай тушаал баталсан аж. Энэхүү Жал-Самадхи уламжлалын дагуу цогцсыг чандарласны дараа үлдсэнийг сайн төрөл олохыг ерөөн гол урсгадаг ёстой юм байна. Харин ядуус чандарлах хангалтай түлээ, түлш авч чадахгүй болохоор шатаалгүйгээр урсгаж эхэлснээс таагүй байдал үүсээд байгаа бололтой.

 

Энэтхэгт корона вирусийн халдвар авсан хүний тоо 22 саяыг даваад байгаа юм. Байдал тун ноцтой байгаа тул ОХУ, АНУ, Их Британи зэрэг их гүрнүүд Энэтхэгт яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлсэн төдийгүй дөнгөж саяхан дайтах дээрээ тулаад байсан БНХАУ хүртэл хиймэл амьсгалын аппарат нийлүүлэн тусламж үзүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18