Палестинчууд Израйлын зүг 1000 гаруй пуужин харважээ

Н.Мижидмаа
2021/05/12

Сүүлийн өдрүүдэд Газын бүс дэх палестины зэвсэгт бүлэглэлүүд Израйлын зүг 1000 гаруй пуужин харваад байгаа тухай Израйлын армийн хэвлэлийн албаны дарга Жонатан Конрикус мэдэгдсэн. 

 

Тэрээр “ЦАХАЛ нь палестины исламистуудын эсрэг “Ханын харуул” нэртэй тусгай ажиллагааг явуулж эхлээд 38 цаг гаруй болж байна. Энэ хугацаанд Израйлын нутаг руу харвасан 860 пуужин хилийн шугамыг давсан бол ахин ойролцоогоор 200 пуужин тусгаарлах хашааны цаана гарч чадалгүй Газын бүсийн дотор дэлбэрсэн” гэжээ.

 

Энэ хугацаанд Израйлын арми нь пуужин харвах бүх ажиллагааг удирдаж байгаа ХАМАС бүлэглэлийн тагнуулын албаны бүх чухал албан тушаалтнууд түүний дотор дотоод аюулгүй албаны дарга ба түүний орлогч гэх мэт хүмүүсийг толгой дараалан устгасан байна.

 

Палестинчууд бөөнөөр оршин суудаг бүсийн хилийн дагуу сүүлийн хэдэн жил үзэгдээгүй хурцадмал байдал бий болж, хоёр талаас хүний амь эрсдэж болон зуун хүн шархдаад байна. Израйлын тал таван хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан тухай  мэдээлсэн. Палестинчууд 30 орчим хүнээ алдаж, 200 орчим хүн шархдаад байгаа аж. 

 

Палестинчууд бөөнөөр оршин суудаг Газын бүсэд 2007 онд төр эргэн алан хядагч гэгдэж байсан ХАМАСбүлэглэл бүх эрх мэдлийг гартаа авсан юм. ПалестинчуудГазын бүс ба Иордан голын баруун эргийг багтаасан тусгаар улсаа байгуулна, тэгэхдээ 1967 оны Зургаан өдрийн дайнаас өмнө нь байсан зааглах шугамын дагуу Израйлтай хиллэх ёстой, шинэ улсын нийслэл нь Йерусалим хот байх ёстой гэж байгааг Израйл хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18